Халдвар илэрсэн 19 БНЭУ-ын иргэдээс

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-04-30 04:20:55


Сүүлийн 24 цагийн хугацаанд 1356 тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 35779-д хүрлээ. Батлагдсан 1356 тохиолдлоос 28 нь гадны улсаас зөөвөрлөгдөн иржээ.

  • Дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатарын транзит онгоцоор БНЭУ-аас ирсэн нэг монгол иргэн
  • Дөрөвдүгээр сарын 23-нд Казакстанаас ирсэн найман монгол иргэн
  • Дөрөвдүгээр сарын 26-ны Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 энэтхэг иргэдээс тус тус халдвар илэрчээ. Халдвар илэрсэн 19 БНЭУ-ын иргэдийн 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдаж байна.

Эргэн сануулбал, дөрөвдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 72 хүн Монголд ирснээс 60 нь БНЭУ-ын иргэд байсан юм.

Холбоотой мэдээ