"УИХ-ын гишүүдийн өлсгөлөнг шаардлагатай бол таслан зогсооно"

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-05 14:14:52


УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Төв талбайд өлсгөлөн зарлаад буй. Үүнтэй холбоотой цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Өлсгөлөн зарласантай холбоотойгоор цагдаагийн алба хаагчид болон гишүүдийн дунд маргаан үүссэн. УИХ-ын гишүүд гишүүний биед хүрсэн, суултад ашиглах гэсэн дэвсгэрийг оруулахгүй гэсэн асуудлаар цагдаа нартай маргасан. 

Тэгвэл цагдаагийн байгууллагаас цар тахал, хөл хорионы үед Төв талбайд суулт, өлсгөлөн хийх боломжгүй бөгөөд гишүүдийн дэмжигч нар талбайд цуглан эрсдэл үүсгэх нөхцөл бий болох магадлалтайг хэлсэн юм. 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга Чинбат энэ талаар "Хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Энэ дэглэмийг тогтоолгох гэж бид ажиллаж байна. Эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. УИХ-ын гишүүд суулт зарласантай холбоотой иргэд нэмэгдэж ирэх магадлалтай. Нийгмийн аюулгүй байдал, нийтийн хөл хориотой холбоотой би хариуцсан нутаг дэвсгэртээ хуулийг хэрэгжүүлж байна. Жагсаал цуглаан зохион байгуулах, гэр майхан оруулах, өлсгөлөн суулт зохион байгуулах хуулийн зохицуулалттай. Улс орны хэмжээнд гамшгийн үед жагсаал цуглаан зохион байгуулах хориотой. Хууль эрхзүйн зохицуулалт зөрчих юм бол хариуцлага хүлээх ёстой. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибалд бид нөхцөл байдал, шаардлагыг танилцуулсан. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Бусдаас давсан эрх гэж байхгүй. Гэмт хэрэг үйлдэхэд давуу байдал үүсгэдэг хууль байхгүй. Цагдаагийн ажилтны гол барьдаг зүйл бол олон нийтийн тайван байдал" гэлээ. 

Холбоотой мэдээ