С.Эрдэнэ: Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар УИХ дахь АН-ын бүлэгт элсэх эрх зүйн чадамж байхгүй

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-06 04:27:50

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Эрдэнэ мэдээлэл хийж байна. 

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, СЕХ өчигдөр АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн материалыг хүлээн авлаа.

М.Тулгат, АН хоёр хуваагдсан нь үнэн. 

Манай намын нэг хэсэг хүмүүс энд мөнгөтэй, Ерөнхийлөгчтэй талд нь нэгдэж, хамтарч ажиллаж ирсэн. 

Тэрийг Ерөнхийлөгч нэг хүний дангаар ноёрхох, хязгааргүй эрх мэдэлд хүргэх санаархалд ашиглах гэж байсан.

Үүнд би намынхаа гишүүдийг ухамсарлаач, сэрээч ээ гэж уриалмаар байна. 

Үнэн, үзэл санаа хүчтэй байдаг юм. ямар их мөнгөтэй, хэвлэлийн багтай юм бэ. 

Одоо бүр талбайд өлсгөлөн зарлаж байна. 

Хэний эрх ашгийн төлөө өлсөж байгаа юм.


Өөр намын гишүүнийг нэг өдрийн дотор нам дэвшүүлээд, маргааш нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байдаг юм. 

АН-ын Үндсэн дүрэмд АН-д элсээд зургаан сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй байдаг. 

Дүрмийн дээгүүр алхсанаа яагаад юман чинээ санахгүй байна вэ.
Өнөөдөр АН ялгарч байна, жинхэнэ буурин дээрээ ирж байна. 

Хууль ёсны АН энд байна. 

Одоо энэ төөрөгдлөөсөө гар. АН хүчирхэг болно оо. 

Үүний төлөө хамтдаа явцгаая гэж намын нийт гишүүддээ уриалмаар байна.

С.Эрдэнэ, Өнгөрсөн намраас эхлэн АН-ын удирдлагын түвшинд маргаантй асуудал үүссэн. АН-ын анхан, дунд шатны гишүүдийн дунд хагарал үүсээгүй. 

Бид намын гишүүдтэй зөвшилцөхийн төлөө удаа дараа санаачилга гаргаж эхэлсэн.
Өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр хариуцлагаа хүлээж долоодугаар сарын 8-нд даргын ажлаа өгч, дэд дарга Ц.Туваанд тамгаа шилжүүлсэн. 

Туваан даргын хувьд 8-р сарын 23-нд Намын аравдугаар Их хурлыг хуралдуулж, дараагийн даргыг сонгох байсан. 

Гэтэл аравдугаар сар гартал Их хурлыг хуралдуулаагүй.

Улмаар өөрийгөө хууль бусаар намын даргын үүрэг гүйцэтгэгч хэмээн өргөмжилж, 12-р сард хууль бус Их хурал хуралдуулж, уг хурлаараа МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ямар ч өрсөлдөөнгүйгээр шууд сонгох шийдвэр гаргасан нь зөрчлийн гол шалтгаан болсон.

 Тиймээс бид нийт гишүүдийн сонголт, санал хураалтаар М.Тулгатыг намын даргаар сонгосон.

Харамсалтай нь Улсын дээд шүүх тодорхойгүй шалтгаанаар бүртгэхгүй байна.

Н.АЛТАНХУЯГ, С.ГАНБААТАР НАР АН-ЫН БҮЛЭГТ ЭЛСЭХ ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖ БАЙХГҮЙ

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй материалаа СЕХ-нд өгсөн.

Тавдугаар сарын 8-ны дотор СЕХ шийдвэрээ гаргана.


-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар УИХ дахь АН-ын бүлэгт нэгдсэн. Үүнийг Та хүлээн зөвшөөрөх үү?
-УИХ дахь АН-ын бүлэг 11 гишүүнтэй байсан. Энэ бүрэн эрхийн хугацаанд 11-ээрээ л байна. 

Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлэгт элсэх эрх зүйн чадамж байхгүй.

-УИХ дахь АН-ын 11 гишүүн Таны эсрэг байна. 

Энэ гишүүд намаасаа гарвал АН бүлэггүй болох биш үү? 
-УИХ дахь АН-ын бүлэг АН-ын нэрээр нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. 

Би өөрөө гарын үсэг зурж нэр дэвшүүлсэн. 

Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын тухай хууль гэж бий. 

АН-ын үзэл санаа, байр суурийг УИХ-д төлөөлөх гишүүд юм. 

Холбоотой мэдээ