А.Адъяасүрэн: Монгол орон “Ардчилал”-аас ухарчихлаа

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-07 15:30:50


УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: 



Бид энд нэг нам, нэг хүний төлөө энд суугаагүй. 

Монголын ард түмэн, гадаад дотоодын бүхий хэвлэл үүнийг харж байна. 

Монгол орон “Ардчилал”-аас ухарчихлаа. 

Ерөнхийлөгч та харж байгаа Үндсэн хуулиар олгогдсон бидний сонгох, сонгогдох эрх зөрчигдөж эхэлсэн, Одоогийн ерөнхийлөгчийг дэвших эрхийг хязгаарласан, мөн хамгийн хүчтэй өрсөлдөгч Ганбаатарыг  намгүй болгосон. 

Харин 180,000 хүнийг төлөөлсөн Монголын үндэсний хэмжээний нам болох Ардчилсан нам дотроо сунгаагаа явуулж Н.Алтанхуягыг  2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон билээ.  

Гэтэл яагаад тэгш бус байдал үүсгэж байгаа юм бэ?,

Сонгох сонгогдох эрх  зөрчигдлөө, тэгш эрх зөрчигдөж эхэлж байна. 

Жишээ нь МАН-ынхан өлсгөлөн зарлахаар гэр барьж болдог, АН-ынхан өлсгөлөн зарлахаар майхангүй, гудас ч оруулж болдоггүй энэ тэгш эрх юм уу? Хүний эрх юм уу? МАН-ын гишүүн хүнсний талон авч болдог, АН-ын гишүүн талон авч болдоггүй. 

Энэ тэгш эрх юм уу? 

 Монголын Ардчилал мөхөж байна.

Холбоотой мэдээ