Л.Оюун-Эрдэнэ: Би У.Хүрэлсүх, Х.Баттулга нартай хувь хүнийхээ хувьд сайн харилцаатай

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-10 23:59:02

Л.Оюун-Эрдэнэ: Би У.Хүрэлсүх, Х.Баттулга нартай хувь хүнийхээ хувьд сайн харилцаатай


Засгийн газрын 100 хоног тохиож байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж байна. 

Тэрээр "ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа У.Хүрэлсүх, Х.Баттулга гэдэг хүнтэй илүү ойрхон ажиллахыг эрмэлздэг байсан.

Одоо ч тийм.

Хувь хүний хувьд аль алинтай нь сайхан харилцаатай.

Үүнийгээ би нуухгүй.

Гэхдээ би юм зарчим зарчмаараа байх ёстой гэж боддог.

Энэ хоёр хүний хувьд ҮАБЗ-ийн гишүүд хамтдаа нэгдэж чадвал юу хийж бүтээж болдог вэ гэдгийг өнгөрсөн хоёрхон жилийн хугацаанд харуулсан. 12 жилийн хугацаанд талцаж гацаасан Гашуунсухайтын төмөр зам урагшилсан.

Энэ хоёр хүн Г.Занданшатар даргатай нэгдмэл байснаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан.

Үүнийг би үгүйсгэхгүй.

Шударга ёсны төлөө хийсэн тэмцэлд нь анхан болон дунд шатанд алдаа оноо байсан. Үүнийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Зэвсэгт хүчин Зүүнбаянгын төмөр замыг тавьж байгаа.

Үүнийг энэ хоёр хүн хамтдаа хийж чадсан.

Алдагдсан байсан олон орд газраа эргүүлэн авч чадсан.

Бас олон асуудал байсан байх.

Би тэр хоёр хүний өмнөөс шууд дүгнэлт хийж чадахгүй.

Миний хувьд Ерөнхий сайд болон хувь хүний минь байр суурь хоёр тусдаа асуудал. 

Алдаа гаргаж байгаа асуудлыг нь би шууд хэлээд явж байгаа. 

Тухайлбал:

Саяхан Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах асуудлаар ҮБАЗ хуралдсан. 

ҮАБЗ зөвлөмж гаргаж сонгууль хойшлуулдаг тогтолцоо руу орж болохгүй.

Энэ хоёр хүн цаашдаа эв нэгдэлтэй байгаасай гэж хүсэж байна. 

Яагаад гэвэл, өнгөрсөн хугацаанд үндэсний эв нэгдлийн бэлгэдэл болсон хүн бүхэн үндэсний аюулгүй байдлыг самарсан" гэлээ.

Холбоотой мэдээ