Илжиг мэт зөрүүд зантай зурхайн 5 орд

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-05-11 20:54:24

Илжиг мэт зөрүүд зантай зурхайн 5 орд


Та хэр зөрүүд вэ? 

Зөрүүд зангаа зарим хүмүүс өөрийн үзэл бодлоо тултал хамгаалж буй мэтээр ойлгож, үүнийгээ зөвтгөдөг. 

Гэсэн ч бусдын үгийг огт сонсолгүй, өөрийнхөөрөө зүтгэх нь заримдаа хүмүүсийг бухимдуулж, тэднийг залхааж орхидог. 

Нэг ёсондоо хэт их зөрүүдлэх нь таныг хайртай дотны хүмүүсээс тань холдуулах аюултай байж болох юм. 

Тиймээс өөрийн гаргаж буй зан авирыг анзаарч байгаарай. 

Өнөөдрийн тухайд та бүхэндээ хамгийн зөрүүд зурхайн ордуудыг танилцуулж байна.


Матрын орд

Матрын ордонд мэндэлсэн хүмүүс зөрүүд байдаг.

Ялангуяа ямар нэгэн зүйлийг батлах гэж улайрвал, тэднийг зогсоох зүйл гэж хаана ч үгүй.

Харин хосуудын харилцааны тухайд тэд илүү тайван болж ирдэг бөгөөд хүлээцтэй зан гаргадаг.

Та тэдний зөрүүд гэдгийг ямар нэгэн мэтгэлцээний үеэр тод харж болно.

Хилэнцийн орд

Тэд бүхнийг өөрийнхөөрөө хийх дуртай.

Хэн нэгэн тэдэнд юу хийхийг заахыг үнэхээр үзэн яддаг бөгөөд өөрийнх нь буруу байсан ч хамаагүй бодлоо өөрчлөхгүй.

Тэдэнд зөвлөгөө өгөхийг хүсч байгаа бол маш болгоомжтой харьцаж, зааж тушааж байгаа биш, зөвхөн санал болгож байгаа гэдгээ ойлгуулах хэрэгтэй болно.


Үхрийн орд

Тэдний бодлыг өөрчлөх маш амаргүй.

Өөрийн үзэл бодолдоо тууштай байдаг бөгөөд тийм ч амархан тархиа угаалгахгүй.

Мөн хэт өөрийгөө шүтсэн хүмүүс байдаг учир хэн нэгний зөвлөгөөг төдийлөн сонсохгүй.

Өөрийн бодол өөртөө зөв гэх үг тэдэнд үйлчилдэг.

Мэлхийн орд

Тэд зөрүүд зангаа тийм ч ил тод гаргадаггүй.

Мөн тэд тийм ч хурц зан чанартай хүмүүс биш.

Бусдад тааруулж, ая талыг нь харж буй мэт боловч бүхнийг өөрийнхөөрөө хийчихсэн байдаг.

Нэг ёсондоо арга зальтай хүмүүс бөгөөд хэнийг ч өөрийнхөө үгэнд итгүүлж чадна.


Хумхын орд

Эрх чөлөөнд дурлагч хүмүүс.

Өөрийнхөө амьдралын замыг өөрөө л сонгож, бүх шийдвэрийг өөрөө гаргана.

Буруу байсан ч хамаагүй, хариуцлагаа хүлээж чадна гэх бат итгэлтэй, хүчтэй хүмүүс учир бусдын үгийг төдийлөн сонсддоггүй.

Тэдэнд юу хийхийг нь заахгүй байх нь аминд өлзийтэй.


Холбоотой мэдээ