Э.Бат-Үүлийн мэдэгдлээс 10 эшлэлийг онцолъё

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-12 23:53:08


Э.Бат-Үүлийн мэдэгдлээс 10 эшлэлийг онцолъё


Өнөөдөр /2021.05.12/ Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Даваа гарагт ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж түүнийг С.Зоригийн хэрэгт захиалагчаар шалгах ёстой гэх агуулгаар ярьсан.

Үүнд тэрбээр хариу мэдэгдэл хийв.

Тэрбээр Ц.Нямдоржийг С.Зоригийн бүрэлгэсэн хэргийн захиалагч гэж хардаж буйгаа үүгээр мэдэгдсэн юм.

Энэ үеэрээ дараах онцлох эшлэлүүдийг хэллээ.

  1. Миний хардлага үнэн бол С.Зоригийн хэрэг гаднын захиалгатай
  2. Монголд эрүүдэн шүүх технологийг оруулж ирсэн хүн бол Ц.Нямдорж
  3. Иргэний үүргээ биелүүлээд өдийг хүртэл С.Зоригийн хэргийн талаар ярилгүй ирсэн
  4. Хэргийг нууцаас гаргавал зөндөө юм яримаар байна, журмын андынхаа хэргийг илрүүлэхэд тусалмаар байна
  5. Ц.Нямдорж бол гаднаас Монголын төрд шургуулсан хорт могой
  6. С.Зоригийг бүрэлгэсний маргааш МАН-ын байр шатах ёстой байсан
  7. Энэ новшийн нам 20 жил намайг гүжирдэж, сонгууль бүрээр С.Зоригийн хэргээр шоу хийлээ
  8. Архив шүүгээд үзээрэй, Ц.Нямдоржийн эсрэг дуугарсан хүн бүр шоронд орсон байдаг
  9. Хэргийг улс төржүүлж болохгүй гэж би эхнээсээ зүтгэсэн. Тэгээгүй бол иргэд бослого гаргах байлаа
  10.  Ц.Нямдоржийг гаднын тагнуулын байгууллагатай холбооотой гэж мэдэгдсэн тагнуулын байгууллагын удирдлагууд нууц задруулсан хэргээр шоронд орсон.



Холбоотой мэдээ