-Цайны ид шид

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-05-13 01:45:33


-Цайны ид шид-


Өдөрт хоёр аяга цай уух нь зөнөгөрөл болон альцгеймерийн өвчин тусах эрсдэлийг 55 хувиар, зургаа юм уу 10 аяга цай уудаг хүмүүсийнх 63 хувиар буурдаг аж. 

Цайнд байдаг байгалийн үл исэлдүүлэгч бодис болох полифенол нь хүний биед нөлөөлж тус өвчнөөс сэргийлэх “дархлаа” тогтоодог гайхамшигтай ид шидтэй.


Мөн бохирдсон арьсыг хурдан, сайн цэвэрлэе гэвэл хамба шарилж буюу балжингарам цэцгийн хандаар бэлтгэсэн цай хамгийн тохиромжтой. 

Энэ төрлийн цайны хандаар нүүрээ байнга шавшихад арьс цэвэрхэн болохоос гадна уян хатан болдог. 

Бас үрчлээнээс хамгаална.


Нүүрний тань арьс мэдрэмтгий бол хамба шарилж цэцгийн хандыг халуун усанд хийгээд толгой дээгүүрээ алчуур нөмөрч уураар нь ут. 

Хамар битүүрч, хоолой сөөх үед гурван дусал гавар хийгээд утвал бүр ч сайн.


Өдөржин алхаж, эсвэл удаан хугацаагаар зогссон бол орой унтахаасаа өмнө бүлээн хар цайнд хөлөө дүрж, эрээн булчингаа шавшвал цусны эргэлт сайжирна. 

Мөн хөлийн судас бүдүүрэх, тархины даралт ихсэх шинж илэрвэл оройд бүлээн хар цайгаар хөлийнхөө булчинг шавшаарай. 

Хөл тань амрахаас гадна сайхан унтаж амарна.


Өглөө босоход зовхи тань бүлцийж хавдсан байвал хар цай болон байхуу цайны шаараар 15 минут жин тавиарай. 

Энэ нь зовхины хаванг бууруулахаас гадна булчинг сулруулж, нүдний даралт ихсэх өвчнөөс сэргийлдэг сайн талтай.


Байхуу цайнд хавдрын эсрэг бодис агуулагдаж байж болзошгүй гэсэн нэгэн сонирхолтой судалгаа гарчээ. 

Байнга байхуу цай уудаг хүмүүс уудаггүй хүмүүсээс ойролцоогоор гурав дахин бага хавдар тусдаг гэсэн судалгаа гарсан байна.


Мөн зуны халуунд зохих хэмжээний цай ууж байх нь сайн. 

Гашуувтар амттай сэрүүн чанартай цай нь халууныг хөөх, уушгийг дэвтээж цэр ховхлох, шээс туух зэрэг үүрэг гүйцэтгэдэг ажээ. 

Цай юу? кофе юу?

Холбоотой мэдээ