"С.Эрдэнийг ална" гэж заналхийлсэн хэргийг шалгуулахаар хуулийн байгууллагад ханджээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-14 12:23:10


Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ рүү өчигдөр шөнийн 02 цагт 9911.... утаснаас залгаж амь нас эрүүл мэндэд нь халдана хэмээн заналхийлсэн юм. 
Эдгээр хүмүүс хэний захиалгаар, ямар зорилгоор ийм үйлдэл хийж байгаа нь тодорхойгүй байгаач нэр дэвшигчийн амь нас эрүүл мэндэд халдахаар заналхийлж хоёр, гурван цагийн турш залгаж сүрдүүлсэн нь эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтаар хууль зөрчсөн үйлдэл юм.
 
Төрийн тусгай хамгаалалтад байгаа нэр дэвшигч рүү халдах нь хуулиараа хориотой байдаг. Ардчилсан намын зүгээс энэ хэргийг шалгуулахаар Төрийн Тусгай Хамгаалалтын газарт гомдол гаргаад байна.
 
Өмгөөлөгч Г.Батбаяр энэ хэргийн талаар хэлэхдээ “ Нэр дэвшигчийг заналхийлж буй тус үйлдэл нь эрх баригч намыг зүгээс үү, эсвэл өрсөлдөгч нэг намын нөхдийн зүгээс явуулж буй үйл ажиллагаа юу гэдэг нь одоогоор ойлгомжгүй байна. 
9911.... дугаарын холбогдогч н.Д... нь Ж... гэх этгээдийн төрсөн ах аж. 
Мөн тус хэрэгт нэр нь дурдагдаж буй Б гэгч нь Ц.Оюунгэрэлийн төрсөн дүү. 
Тэрээр АН-ын дотоод сонгуульд ялагдсан хорсол заналхийллээ сошиал орчинд илэрхийлсээр ирсэн. 
Энэ хүсэл зорилгоо гүйцэлдүүлэх зорилгоор н.Д-ыг  яриулсан байж ч болзошгүй.” гэсэн юм. 

Нэр дэвшигч С.Эрдэнийг заналхийлсэн хэргийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандлаа

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ рүү өчигдөр шөнийн 02 цагт 99113020 утаснаас залгаж амь нас эрүүл мэндэд нь халдана хэмээн заналхийлсэн юм.

Эдгээр хүмүүс хэний захиалгаар, ямар зорилгоор ийм үйлдэл хийж байгаа нь тодорхойгүй байгаач нэр дэвшигчийн амь нас эрүүл мэндэд халдахаар заналхийлж хоёр, гурван цагийн турш залгаж сүрдүүлсэн нь эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтаар хууль зөрчсөн үйлдэл юм.

Төрийн тусгай хамгаалалтад байгаа нэр дэвшигч рүү халдах нь хуулиараа хориотой байдаг. Ардчилсан намын зүгээс энэ хэргийг шалгуулахаар Төрийн Тусгай Хамгаалалтын газарт гомдол гаргаад байна.

Өмгөөлөгч Г.Батбаяр энэ хэргийн талаар хэлэхдээ “ Нэр дэвшигчийг заналхийлж буй тус үйлдэл нь эрх баригч намыг зүгээс үү, эсвэл өрсөлдөгч нэг намын нөхдийн зүгээс явуулж буй үйл ажиллагаа юу гэдэг нь одоогоор ойлгомжгүй байна. 99113020 дугаарын холбогдогч н.Даурэнбек нь Жандос гэх этгээдийн төрсөн ах, Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилладаг нь тогтоогдсон.” гэсэн юм.



Холбоотой мэдээ