Амьдралын утга учир

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-05-20 08:56:03



Газар дэлхий дээр аз жаргал гэж байх боломжгүй гэж ярьдаг хүмүүсийн тухай бодож байлаа. Амьдралдаа бяцхан баяр хөөр мэдрэх гэж яаж шургуу оролдож байгааг хараач. Үүнийхээ төлөө хэрхэн тэмцэж байгааг хар. Амьд амьтан яагаад заавал зовлон шаналал дунд амьдарч байх ёстой юм бэ? Хүн баяр баясгалангаас бусад зүйлийн төлөө амьдарч болно гэж хэн, ямар эрхтэй болоод тэгж шаардаж байгаа юм бэ? Хүн бүр аз жаргал амтлахыг хүсдэг. Хүн, түүний хэсэг, хэрчим болгон нь үүнийг л хүсдэг. Гэхдээ тэр хэзээ ч олж чаддаггүй. Би яагаад тэгдэг юм бол гэж гайхдаг юм.
Тэд амьдралын утга учрыг ойлгохгүй байна гэж гонгинож, гоншицгоодог. Миний үзэн яддаг хүмүүс байдаг. Дээгүүр санаатай эсвэл ‘бүх нийтийн зорилго’ гэх мэт зүйл ярьж явдаг, юуны төлөө амьдрахаа ч мэддэггүй, ‘өөрийгөө ойлгох’ ёстой гэж чалчдаг хүмүүсийг би үзэн яддаг. Чи тийм яриаг хаа сайгүй сонсож болно. Ийм яриа манай зууны албан ёсны хэллэг боллоо шүү. Ном нээхэд ч тэр. Шүлсээ савируулан нууж хаалгүй ярьсан юмнууд. Нүглээ наминчилж, үнэнээ өчих нь ёс журамтай зүйл шиг санагддаг юм шиг байгаа юм. Би бол үүнийг хамгийн ичгэвтэр, шившгийн явдал гэж боддог. ”
“Хар даа, Гейл” гээд Роарк босож модноос нэг бүдүүн мөчир хугалж аваад, хоёр үзүүрээс нь барин аажуухан нугалж нум болгов. “Одоо би үүгээр хүссэнээ хийж болно: нум, жад, таяг, хаалт гээд. Амьдралын утга учир гэж үүнийг хэлдэг юм.”
“Хүч чадлыг чинь үү?”
“Чиний ажлыг ” гэж хариулаад Роарк мөрөө хавчлаа. “Эх дэлхийн чамд өгсөн материал, түүгээр нь чиний хийж, бүтээсэн зүйл.......”
Уншиж байгаа номны хэсгээс....
Өчигдөр орой би яг энэ хэсгийг уншлаа. Тэгээд миний “амьдралын утга учир” гэж өөртөө би болгосон тодорхойлолттой дүйж байх шиг санагдаад... Олон л хүн асуудаг. Амьдралын утга учир гэж юу юм бэ гэж? Би боддог юм. Яг үнэндээ амьдрал бол утгагүй зүйл. Харин би, бид л өөрсдийнхөө амьдралын утга учир нь. Роаркын хэлсэнээр эх дэлхийн бидэнд өгсөн зүйлсээр өөрсдийн амьдралын утга учрыг бүтээн бий болгодог. Тэгээд түүнийхээ төлөө тэмцэж, зовохдоо зовж, жаргахдаа жаргасаар утгагүй амьдралыг утгатай болгож амьдардаг. Би өөрөө амьдралын утга учир, үнэ цэнэ. Амьдарч, ажиллаж байсан минь.

Холбоотой мэдээ