Алтан соёмбот паспортыг минь шидлэх улс улсын хилийн шалганы ажилтан нарт

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-05-21 14:46:58


Уржнан Тайланд явахад хичнээн сайхан байсан гэж бодно үхжийсэн хип хоп дуучин ч билүү дурак сүм хийдээс нь хулгай хийснээс болоод биднийг үзэхээ байсан нь сайхан байна уу

Урд жилүүдэд Европ яваад дэлгүүр хоршоо хэсэхэд инээмсэглэх худалдагчийн царайг хардаг байлаа гар нь татсан хулгайч нараас болоод хардалт дүүрэн харцтай хөмхийгөө зуусан худалдагч дагуултай санаа зовон дэлгүүр хэсэх сайхан байна уу

Дээхэн Хонконгийн хилээр маадгар алхаж ордог байсан саяхан нэг эмээг хар тамхи хайж нэгжээд зогсоосон, Монгол паспорт харангуутаа эвэртэй туулай үзсэн мэт Монголиа гэж чарлан өөр өрөөнд оруулах сайхан байна уу


Саяхан Австрали явахад Костго дэлгүүрээс цамц хулгайлаад баригдан тэнд ажиллах Монгол нь хамгаалалтын албанаасаа гуйж гувшиж явуулаад хамт ажилдаг ажлынхандаа нүүрээ улайлган зогсох залуутай таарах сайхан байна уу

Тээр жил Америк явахад нэг ахын чемоданаас чанасан хонины ууц, нөгөөхөөс дүүрэн ул боов гараад шалгалтынхан нь пүү паа овооролдоод Монголиа гэж инээлдэн шоололдон бусад зорчигч нар толгой сэгсэрээд ээдээ сайхан байна уу

Улс төрч сайд дарга нар нь очих улс болгоноосоо зээл тусламж гуйланчлах энэ тэндэхийн сонин дээр Монголд ийм тийм буцалтгүй тусламж үзүүлэв, дипломат ажилтнууд нь хар тамхи зөөж баригдсан тухай онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн тухай мэдээлэл харах сайхан байна уу

Энэ тэндхийн зарим хотын Монголчууд цэцэрлэг хүрээлэнд наадмаа зохион байгуулаад хогоо ил хаяж архи дарс ууж хоорондоо зодолдон наадам зохион байгуулах талбай олдохоо байсан гэсэн сайхан байна уу


Одоо Солонгос явбал далчигнасан согтуу толгой таксины жолооч зодсоноос болж Солонгосууд / Юу ч битгий асуу / гэдэг хөдөлгөөн өрнөөд бид ч дэлхийд нүүр хийх газаргүй болж байна / хүн нэрээ тогос өдөө/ гэдэгсэн. 

Өөрийн нутагт эцгийн чинь нэр, хүний нутагт эх орны чинь нэр гардаг ч гэдэг. 

Энд байгаа бид ч яахав харин маш олон нутаг нэгт ахан дүүс маань гадаад оронд ажиллаж амьдрах, сурч боловсрох, зам мөр өөдөлж дэвшихэд хэдий нь нөлөөлөөд эхлэж ямар өөдгүй юм бэ

Алтан соёмбот паспортыг минь шидлэх улс улсын хилийн шалганы ажилтан нарт буруу өгөх хэцүү ийм улсын иргэд нь болсон өөрсдийгөө өрөвдөх бас хэцүү.

Үмхий хужаа, Өгөр төлөг, тэнэг Иван, Кимчи Солонгос гэж гоочлон бусдыг доромжлогч Чингисийн Монгол хэмээн цээжээ дэлдэгч та хулгай хийлгүй, хүн хууралгүй, хувиа хичээж хөгийн зан гаргалгүй эх нутаг өвөг дээдсийнхээ нэрийг сэвтүүлэхгүй хар толгойгоо аваад явж чадахгүй байна уу

Ирээдүйн хойчийн маань нэр хүнд эх орны минь нэрийг бүү сэвтээ!!!!!!!!!

Холбоотой мэдээ