Л.Энх-Амгалан сайдын биед халдахыг завдсан Д.Совдыг саатуулан шалгаж байна

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-21 16:26:41



УИХ, Засгийн газрын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдөр халдлагад өртжээ. Өнөөдөр 17:40 цагийн орчимд Боловсрол, шинжлэх ухааны яамны гадна түүнийг Д.Совд гэх иргэн цохисон байна. 

Толгой руу нь цохисны улмаас сайдын нүдний шил хагарч, нүүр нь шалбарчээ.

18.00 цагт тус яамны нэг давхарт “Залуус-Хөгжлийн түүчээ” олимпиадад шилдэг байранд шалгарсан сурагчдад шагнал гардуулах ёслолын өмнөхөн Л.Энх-Амгалан сайд рүү хутга далайсан этгээд халдсан аж. 

Эх сурвалжийн мэдээлснээр тухайн этгээд нь 37 настай Д.Совд гэгч бөгөөд түүнийг өдгөө Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Бусдын биед халдахыг завдсан” гэх шалтгаанаар саатуулан шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.

Ташрамд дурдахад, Л.Энх-Амгалан нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшин, сонгогдсон бол Д.Совд тус сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж байсан юм.

Болсон явдлын талаар УИХ-н гишүүн, Засгийн газрын гишүүн, БШУЯ-н сайд Л.Энх-Амгалан:

Насанд хүрээгүй ЭЕШ -ийн шалгалтанд орох хүүхдэд вакцин хийхгүй ээ гэдгийг нийт эцэг эхчүүддээ салбарын сайдын хувьд хариуцлагатай хэлье.

Монгол Улсын засгийн газар болоод Боловсрол, шинжлэх ухааны яамнаас, мөн миний зүгээс ийм шийдвэр болоод үг, үйлдэл хийгээгүй болохыг мэдэгдэж байна.

Мөн энэ сэдвээр далимдуулж 2020 онд УИХ-д нэг тойрогт нэр дэвшиж, улстөрийн зорилго, захиалгаар намайг удаа дараа гүтгэгч балмад нөхөр миний амь насанд халдах оролдлого хийсэнд гүнээ харамсаж байна...‼️‼️

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан руу хутгатай дайрч, биед нь халдсан Д.Совд өмнө нь  яамны газрын даргаар мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг сайд байхад нь тун ойр ажилладаг байжээ.





Холбоотой мэдээ