Архи тамхины хор нөлөө, гарах арга

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-05-23 14:48:08


•Тамхи нь Өмнөд Америкаас үүсэлтэй зэрлэгээр ургадаг нэгэн төрлийн ургамал
•Архи нь Эртний Египт улсаас үүсэлтэй.
•Архи гэдэг нь спирт агуулсан уураг тархийг сонгомлоор гэмтээж тархины үйл ажиллагааг дарангуйлах үйлчлэлтэй хараат байдал үүсгэдэг мансууруулах үйлчилгээтэй зүйлийг хэлдэг.

•Тамхи гэдэг нь татах буюу үнэрлэж зажилж хэрэглэхэд зориулсан мансууруулах нөлөөтэй. 

Өөрөөсөө хараат байдал үүсгэн донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан нэгэн төрлийн хор юм.

Архи ба тамхины хор уршиг
1.Спирт хүний биед маш амархан шингэдэг, өлөн уувал шууд цэврээрээ биед 20% шимэгддэг бөгөөд хэдэн хоромын дараа согтоодог байна. Архи шимэгдсэн үед хамгийн түрүүнд элэгний эс гэмтэж задардаг.

2. Тамхи нь татах, зажлах, үнэрлэх зэргээр хэрэглэдэг, мансууруулах нөлөөтэй, хараат байдал үүсгэх чадвартай никотин хэмээх бодис агуулсан ургамал юм.

Аливаа хорт зуршил нь хүний биед муугаар нөлөөлөөд зогсохгүй, хувьхүнийхээ үүднээс төгс боловсронгуй хүн болж төлөвшихөд нь саад болж байдаг билээ.

3. Тамхины утааг амьсгалах бүрт 5000 гаруй химийн бодис биеийн эсүүдтэй нийлдэг. 

Эхлээд давирхай буюу хар, резинлэг материал шүд, буйлыг бүрхэх бөгөөд шүдний пааланг гэмтээж, цоорол үүсгэдэг. 

Цаг хугацаа өнгөрөхөд утаа нь хамрын мэдрэлийн эсүүдийг гэмтээж үнэрлэх чадвар алдуулна. 

4. Амьсгалын зам болон уушгинд халдвар авах магадлалыг нэмэгдүүлж, бронхит болон эмфизема зэрэг архаг өвчинд өртөмхий болгоно. 

Энэ нь амьсгалын замыг цэвэр байлгах үүрэг бүхий үсэнцэрүүдийг гэмтээснээр үүсдэг.

 Улмаар уушиг, цусны хооронд хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн солилцоог явуулдаг жижиг уутанцарууд буюу уушигны цулцанг дүүргэдэг. 

Нүүрстөрөгчийн дан исэл гэх хортой хий цусны мембранд хүрч, цусны бөөмд наалдаж, биеэр гүйх хүчилтөрөгчийг тасалдуулдаг байна. 

Энэ нь тамхи татах нь хүчилтөрөгчийн дутагдал, амьсгаадалт үүсгэдэг нэг шалтгаан юм. 

5. 10 секундын дотор никотин хэмээх бодис цусаар дамжин тархинд хүрч, допамин болон эндорфин зэрэг мэдрэлийн импульс дамжуулдаг бодис ялгаруулж таатай мэдрэмж төрүүлдэг учир тамхи татах нь донтолт үүсгэдэг. Тамхинд агуулагддаг никотин бол бусад бодисууд нь цусны судсуудыг агшааж, эмзэг ханыг нь гэмтээж, улмаар цусны эргэлийг багасгадаг. 

Эдгээр нь судасны ханыг зузааруулж, цусны ялтсан эсний наалдамхай байдлыг нэмэгдүүлж бөглөрөл үүсэх, зүрхний шигдээс болон цусны даралт харвах магадлалыг ихэсгэдэг. 

6. 10 секундын дотор никотин хэмээх бодис цусаар дамжин тархинд хүрч, допамин болон эндорфин зэрэг мэдрэлийн импульс дамжуулдаг бодис ялгаруулж таатай мэдрэмж төрүүлдэг учир тамхи татах нь донтолт үүсгэдэг. Тамхинд агуулагддаг никотин бол бусад бодисууд нь цусны судсуудыг агшааж, эмзэг ханыг нь гэмтээж, улмаар цусны эргэлийг багасгадаг. Эдгээр нь судасны ханыг зузааруулж, цусны ялтсан эсний наалдамхай байдлыг нэмэгдүүлж бөглөрөл үүсэх, зүрхний шигдээс болон цусны даралт харвах магадлалыг ихэсгэдэг. 

7. Гэхдээ зөвхөн уушгины хорт хавдар ч бус. 

Тамхи татах нь маш олон эд, эрхтэнд хорт хавдар үүсгэж нүдний хараа муутгаж ясыг сийрэгжүүлдэг. 

Эмэгтэйчүүд жирэмслэхэд хүндрэлтэй болгож эрчүүдэд бэлгийн сулрал үүсгэдэг. 

8. Харин тамхинаас гарсан хүмүүст тэр даруй бөгөөд уртын хугацаанд маш олон сайн нөлөө илэрч эхэлдэг. 

9. Сүүлийн тамхиа татснаас 20 минутын дараа зүрхний хэм, цусны даралт хэвийн хэмжээнд хүрнэ. 

12 цагийн дараа, нүүрстөрөгчийн дан исэл хэвийн хэмжээнд хүрч, цусны хүчилтөрөгч дамжуулах чадвар нэмэгддэг.

 Тамнхинаас гарснаас нэг өдрийн дараа цусны даралт, зүрхний хэм хэвийн болж, зүрхний шигдээс болох магадлал бууна. 

Хоёр өдрийн дараа амтлах, үнэрлэх мэдрэмж буцаж сэргэнэ. 

10. Уушиг нэг сарын дараа эрүүлжиж ханиах, амьсгаадах нь багасна.

 Амьсгалын зам, уушигны үсэрхэг эдүүд хэдэн 7 хоногийн дараагаар сэргэж 9 сарын дараа буцаж эдгэн, халдвараас хамгаалж эхэлнэ. 

11. Нэг жилийн дараа зүрх судасны үйл ажиллагаа сайжирч өвчлөх магадлал хоёр дахин багасна. 

Таван жилийн дараа цусны бөглөрөл үүсэх магадлал багасч цус харвах магадлал буурсаар байна.

 10 жилийн дараа уушигны хавдар тусах магадлал 50 хувиар буурдаг нь ДНК-гаа эмчлэх биеийн чадвар сэргэсэнтэй холбоотой.

 15 жилийн дараа зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал тамхи татдаггүй хүнтэй ижил болно. 

12. Энэ гэхдээ амархан биш. Тамхинаас гарах нь никотины дутагдал үүсгэж улмаар сэтгэл гутрал үүсгэж болно. 

Азаар энэ нь зөвхөн түр зуурынх. 

Тамхинаас гарах олон аргууд бий болсон учир улам л амар болж байна.

 Бохиор никотин орлуулах бохь, арьсны наалт, хүлхдэг эм цацлага зэрэг нь тамхинаас гарахад туслана. 

Тархинд никотин хүлээн авагчийг өдөөж, өөр нэмэлт хортой химийн элементгүйгээр тамхи татах хүслийг зогсооно. 

Зөвлөгөө, дэмжлэгийн бүлгүүд зан төлөв, сэтгэл заслын эмчилгээ болон тохиромжтой хэмжээний дасгал хөдөлгөөн тамхинаас гарахад тусалдаг. 

Энэ нь мэдээж сайн зүйл учир нь тамхинаас гарах нь та болон таны биеийг эрүүл байх замд буцаан оруулна. 

Тоо баримтаас

Ойролцоогоор дэлхийн насанд хүрсэн хүн амын 1/3 буюу 1.1 миллиард хүн тамхи татдаг.

Хөгжиж буй орнуудын эр-48%, эм-7%, хөгжингүй орнуудын эр- 42%, эм-24% нь тамхи татдаг байна.

Тамхинаас үүдэлтэй өвчнөөр жил бүр 5,4 сая хүн нас барж байна.

2030 он гэхэд энэ тоо 10 сая хүрэх төлөвтэй байна.

Өнгөрсөн зуунд 100 сая хүн тамхины хор хөнөөлөөс болж нас барсан бол энэ зуунд 1 тэрбум хүрнэ гэж тооцоолж байна.

 Эдгээр нас баралтын 3/4 нь бага болон дунд орлоготой орнуудад тохиолдох магадлалтай.

Нэг жилд дэлхийн нас баралт 3.2 хувь буюу 1.8 сая нь архидан согтуурсны улмаас үүссэн болох тогтоогджээ.

5694 хүнээс судалгаа авхад 34.2 архи амьдрал туршид хэрэглээгүй 7.4 хувь сүүлийн 12 сар архи хэрэглээгүй 19.8 хувь сүүлийн 12 сард хэрэглэсэн 38.6 нь сүүлийн 30 хоног архийг хэрэглэсэн байна.
Архи уух, Тамхи татах шалтгаан

• Дэгжин харагддаг

• Сэтгэл хөдлөлөө нуух, тайвшрах

• Найз нөхөд, шинэ харилцаа

• 10 минут амрах шалтаг

•Тамхи үйлдвэрлэгчидийг ажилгүй болохыг хүсээгүй

•Тамхийг тааралдсан газар нь татаж дуусгаж байх гэж

•Идэвхтэй татвар төлөгчид болохыг хүссэн учраас.

• Архидалт нь тамхидалтаас илүү хортой.

• Ганцаардахад хань болдог

• Өөрийн бие дээр шалгаж үзэх

•Гэр бүлийн үл ойлголцол

•Архины донтолд

•Сэтгэл санаа муу болж уух

•Найзуутайгаа уулзаж уух

•Шоу цэнгээнээс болж уух

•Хэрэггүй олон баяр тэмдэглэж уух гэх мэт…

Архи,тамхинаас гарах аргууд.

 

  1. Тэвчээр хатуужил
  2. Эмчийн заавар зөвлөгөө авах
  3. Өөртөө хяналт тавих
  4. Эмчилгээ сувилалд явах
  5. Ойр дотны хүнээсээ жишээ авах гарах гэх мэт маш олон аргууд байдаг. Тамхинаас гарч байгаа хvн дараах зарчмыгбаримтлаарай.

1. Зарлах: Би тамхи татахгvй байхаар шийдлээ гэж өөрөө өөртөө давтан хэл.

2. Зайлсхийх: 10 минут хvлээ. Ихэнх хорхой, хvсэл 3-5 минут л vргэлжилнэ.

3. Зөв амьсгалах: Хоёр юмуу гурван удаа гvн амьсгал авахад л та тайвширна.

4. Зөвхөн шингэн юм, ус уух: Буцалгасан усыг маш аажмаар шимж уу.

5. Завгvй байх: Явган яв, хэн нэгэнтэй ярь, тайвшир, бохь зажил, өөр дуртай зvйлээ хий.

                   Хийморь Чука


Холбоотой мэдээ