Камбож – Коронад өртсөн тосгонуудад туслахаар усан тариалангийн төсөл хэргэжиж эхэллээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-05-26 05:58:39


Билл Морс коронагийн улмаас хүнсний хомсдолтой байгаа тосгоны иргэдэд үнэгүй будаа, хоол хүнс өгч хандивлаж байсан аянаасаа усан тариалангийн төсөл рүү шилжжээ. 

Тэрээр хүнсний хомсдолтой байгаа тосгонуудад усан тариалан байгуулж, тосгоны иргэд загас болон хүнсний ногоог өөрсдөө тариалан хэрэгцээгээ хангах, илүү гарснаа зарж борлуулалх шийдлийг бий болгожээ.

Төслийн санаачлагчдийн сэтгэгдэл:

Билл Морс (Хамтдаа төслийн санаачлагч)

Миний ард цар тахлын улмаас бүтээгдсэн усан тариалан байгааг харж байна. 

Бид эхэндээ хүмүүс хоол хүнс тарааж байсан. 

Тараах болгон хоол хэрэгтэй хүний тоо улам ихсэж байсанд бид илүү сайн шийдэл олох хэрэгтэйг ойлгосон. 

Бид эдгээрийг улс орон даяар тосгодод бэлэглэсэн газар дээр тавих болно

Хүмүүс өөрсдөө хүнсний бүтээгдэхүүн ургуулж, өөрсдийгөө тэжээх боломжтой болно. 

Харин илүү гарсанг нь зарж борлуулж болох юм. 

Жуулчид эргэн ирэхтэй зэрэгцэн зочид буудлуудад органик хүнсний бүтээгхүүн олон тоогоор хэрэг болдог. 

Илүүдэл хүнсээ зарсан ашиг нь тариаланчид болон Хамтдаа төслийнхөнд хуваагдан очих бөгөөд бид эргүүлээд олсон мөнгөөрөө бусад тосгодод энэ төслийг хэрэгжүүлнэ

Асуудлыг уг үндсээр нь арилгахын тулд бид газраас хөндий тариалангийн хэсэг мөн Aquoponicбуюу усан тариаланг цогцоор нь ашиглаж чадах системийг суулгаж байгаа. 

Энэ нь хөрс ашиглахгүйгээр дан усаар ургамал ургуулах, түүнийгээ загасны ялгадасаар бордох цогц шийдэл юм.

Мауцай (Пном Пений их сургуулийн агрономич)

Өнөөдөр бид усан тариалангийнхаа үрийг суулгаж байна. 

Ойролцоогоор сарын дараа ургац хураахад бэлэн болно. Тортой тариалангийн талбай бэлдсэн нь 2 шалтгаантай. 

1-т шавж хорхойноос хамгаална, мөн газрын гадарга дээр ургахгүй учраас бид ус хэмнэнэ. 

Усанд ногоо тариалах нь ургац хураах хугацааг багасгахаас гадна, илүү гарсан усыг эргүүлэн ойр хавын банана болон бусад модыг услахад хэрэглэж болно. Эндээс ургасан ногоог ковидын улмаас хоол хүнсний хомсдолтой байгаа тосгоны иргэд өөрсдийгөө хооллох юм.


Эх сурвалж: А24 мэдээний агентлаг / А24 News Agency


 

Холбоотой мэдээ