Сэтгүүлч Эмүжин. Нөгөө гурав

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-27 01:10:08


Төрт ёсны сонгууль эхлээд хэд хонолоо, түмнээрээ морьд эргэхийг хүлээсэн хүүхэд шиг л байн байн саравчлаад, баруун зүүнгүй харуулдаад, өнөө гурвыгаа өнжин сонжиж, хонон сураглаад удлаа. 


У.ХҮРЭЛСҮХ:

Сонгодог ардчилсан парламентын засаглалыг үзэл бодлынхоо үнэт тулгуур болгон дээдэлж явдаг.

Төрийн сахилга бат, зарчмаар 21 настайгаасаа хойш төлөвшсөн.

Улс төрд унаж, босч үзсэн.

МАН-ыг шинэчлэхийн тулд Зүүний хүчний холбоог байгуулж, залуу үеэ нэгтгэсэн.

Н.Энхбаярыг хаан, заан байх үед Хадгаламж банк болон пургоны хэргээр шалгагдаад асуудалгүй гэдгээ шүүх цагдаагаар хянуулаад гарсан.

Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд.

Өөрийн зөвлөх, шадар туслахаар нам бус, 80, 90-ээд оны залуусыг авч ажиллуулсан нь МАН-ын бялдууч зарим хүнд үнэндээ таалагдаагүй.

Гэвч энэ байр суурин дээрээ хатуу зогсож үлдсэн.

Түүний үед утаа 47 хувь буурч, хот бохирын үнэрээсээ салж, Чингис хааны музей, Улсын төв номын сан зэрэг монгол хүний оюун санааны чиглэлд томоохон ажлуудыг эхлүүлж, нефт боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 80 хувьтай үргэлжилж байна.

Итгэл үнэмшил, зорилго нь чанартай монгол хүний төлөө!

Сул тал:

Түүнийг улс төр, бизнесийн бүлэглэл буюу олигархууд огтхон ч дэмжихгүй байгаа, учир нь тэр бол найраанд ордоггүй, нанчилдаад гардаг улстөрч.


С.ЭРДЭНЭ:

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг хөтлөөд гарч байсан С.Эрдэнэ энэ удаа өөрөө нэр дэвшиж, төрийн далбааныхаа дор, "Хонхны дуу"-гаар үдүүлэн мордлоо.

Энэ хүртэл түүний туулсан хүнд бэрхийг өөр хэн ч туулаагүй.

Шалгуулсан, хоригдсон, барьцаалагдсан, шүүлгэсэн.

Гэвч АН-ыг хэн нэгэн олигархын мөнгөний хэтэвчинд чихэхгүйн төлөө тэр чадах бүхнээ хийсэн. 

Одоо ч энэ хүн адармаатай замаар урагшилж явна.

МоАХ-г үүсгэн байгуулагчдын нэг.

Үзэл бодол, үнэт зүйлийнхээ төлөө урваж шарвалгүй, доромжлол гутамшиг туучин зүтгэж яваа нэгэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа төрийн энэ төрлийн үйлчилгээнээс гээгдэж, тэтгэвэргүй хаягдахдаа тулаад байсан гадаад, дотоодод оршин суугч хэдэн арван мянган монголчуудынхаа асуудлыг шийдэн арван жилээр урагш түлхсэн.

Өнөөдрийг хүртэл бусдын ард зүтгэж, намаасаа олон лидер төрүүлж байсан тэрээр энэ удаа өөрөө тэргүүн эгнээнд гарч ирлээ.

Элбэгдорж, Баттулга хоёрыг хоёуланг нь сөрөн зогсож чадсан улстөрч.

Сул тал:

Намаасаа болон олон нийтээс дэмжлэг муутай.


Д.ЭНХБАТ:

Улс төрийн чиг баримжаа, үзэл бодлын хувьд шинэчлэл ярьдаг хэдий ч үүнийгээ ил тод, эрс хүчтэй зарлаж байгаагүй.

Зоригтой, зорилготойгоор улс төрийн амьдрал руу шуударч ороогүй.

Өөрийн итгэл үнэмшлээр нам байгуулж, зангидан удирдаж яваагүй.

Энэ тал дээр бол яах аргагүй хувиа хичээгч.

Харин түүний улс төрийн байр суурь нэг удаа хурц илэрсэн нь Батзандан, Магнай, Элбэгдорж нарын хамт 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд олон нийтийг турхиран оролцож яваад жагсаалын дундаас гэртээ харьсан.

Ц.Элбэгдоржийн зөвлөх байсан, одоо ч энэ хүнээс Элбэгээ болон түүнийг Ерөнхийлөгч байхад ивээлд нь байсан олигархууд нэвт үнэртэж байгаа. 

Монголчуудын Элбэгдоржоос салах гэсэн нөр их зүтгэл, үүнийхээ төлөө гаргасан золиос, энэ цагийн залуусын өөр үе хүлээсэн нүсэр удаан мөрөөдөл хоёр дээр тоглож яваа хүн гэж би хардаг. 

Үүнийгээ ч нуухгүй. 

Социализмын үед төлөвлөлт, судалгааны байгууллагуудад ажиллаж байсан. 

Монголд интернэт нэвтрүүлсэн. 

Намтраас нь харахад хүнтэй гэхээсээ илүү программ, систем, машин, математик загварчлалтай ажиллаж ирсэн.

Сул тал:

Ц.Элбэгдоржийн хүн, энэ утгаараа шинэ цагийн шинэ олигархуудын туг болж яваа.

Холбоотой мэдээ