Вирусийн эх үүсвэрт шинжлэх ухаанч судалгаа хийхэд сонирхолгүй #Вирус

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-05-27 22:55:04


Вирусийн эх үүсвэрт шинжлэх ухаанч судалгаа хийхэд сонирхолгүй #Вирус


БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 27-ны ээлжит хэвлэлийн бага хуралд, АНУ-ын зарим хүмүүс цар тахлын эх үүсвэрийн талаар нягт нямбай судалгаа хийх ямар ч сонирхолгүй байж, харин цар тахлын нэрийг ашиглан бусад орныг гутаан доромжилж, улс төрийн үйл ажиллагаандаа хэрэглэж, бусдад хэргээ нөмрүүлж байна гэжээ.


Эх сурвалжид мэдээлснээр, АНУ-ын ерөнхийлөгч Байден 26-нд тагнуулын байгууллагад хандан, вирус байгалиас гаралтай юм уу, эсвэл лабораторийн ослоос болсон юм уу гэдгийг мөрдөн байцаалгах зарлиг гаргажээ. Үүнтэй холбогдуулан Жао Лижянь  хэлэхдээ, Америк үргэлжлэн эв санаа нэгтэй түншүүдтэй хамтран ажиллах болно, бүх талын, нээлттэй, баримтаар суурь болгосон олон улсын мөрдөн байцаалтад Хятад улс оролцохыг шаардаж байна гэж ерөнхийлөгч Байден хэлснийг бид анхааралдаа авлаа гэжээ.


Жао Лижянь онцлохдоо, Америкийн зарим хүмүүс шинжлэх ухаан, бодит үнэнийг үл тоомсорлож, цар тахлын эх үүсвэрийн судалгааны талаар өөрөө олон сэжигтэй талтайгаа олж харалгүй, Хятад улсад цар тахлын эх үүсвэрийн талаар дахин дахин судалгаа хийхийг шаардсаар л байдаг. Энэ нь Америк бодит үнэн, шинжлэх ухааныг үл тоомсорлож байгааг бүрэн харуулж байна гэжээ.

Холбоотой мэдээ