- Улаанбаатар хотын хөрсний бохирдол

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-05-28 08:55:02


Иргэдийн замбараагүй хаяж буй хог хаягдал гэр хороолол, тэр дундаа уул овоо хогийн цэгийг ихээр бохирдуулж түүгээр нь амьтад хооллож байна. 

Улаанбаатар хотын хөрснөөс дээж аван судлахад 88 хувьд нь нянгийн бохирдол илэрч, хөрс их хэмжээгээр бохирдсон нь тогтоогдсон байдаг. 

Мөн хог ихээр үүссэн газарт цэцэг навч, зүлэг ургахаа больж үхэжсэн байгаа нь Улаанбаатарт хөрсний бохир ихээр үүссэнийг илтгэж байна. 

Иргэд хөрсний бохирдол юунаас үүсээд байгаа мэдэж байгаа ч, хогоо хаясаар байгаа юм. 

Хогийн цэг дээрх асар том хогон уул овооноос болж тэр хавийн газар нутгийн хөрс нь дахин сэргэхээргүй болжээ. 

Цаашид авах арга хэмжээний тухайд хөрсний бохирдлоос хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан судлах хэрэгтэй байгаагаас гадна бохирдсон хөрсийг цэвэршүүлэх технологийг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

 

Иргэдийн сэтгэгдэл:

Алтангэрэл иргэн:
Хөрсний бохирдол нь миний бодлоор хүмүүсийн болон гадны нөлөөтэйгээр үүсэж, биологийн бүтцийг өөрчлөлтөд оруулдаг.
Хамгийн энгийн наад захын жишээ нь хүмүүс бид л юм.
Гялгар уут, шил, лааз, хүүхдийн памперсаас эхлээд хаяж болох бүхнийг ил задгай хаяж байна.
Аялж зугаалахдаа хүртэл буусан газартаа хогоо хаяад бууж байна.
Ялангуа гялгар уут нь хөрсөнд хэдэн мянган жил болдог гэдэг шүү дээ. 
Хангарвал, Сэцэндэй, Билгүүн хүүхдүүд:
Хог муухай үнэртэй, ялаа ихээр шавсан байдаг.
Дарь-эхийн Сэлбийн гол, хөдөөгүүр их хэмжээний хог хаягдал байдаг.
Хогийн цэгээр дүүрэн хог бий. Усанд хогоо хаявал бид бүгд бохир ус ууна. Амьсгалах агааргүй болно
Батчулуун:
Хөрсний бохирдол гэдэг бол миний бодлоор байгалийн унаган байгаа тогтцыг хүмүүсийн хэрэглэж байгаа янз бүрийн химийн бохир хог хаягдлаар бохирдуулж байгааг хэлнэ.
Хот дотор бол хог хаягдлаас болж хөрсний бохирдол үүсч байна.
Муу ус, үйлдвэрийн хаягдал зэргээс мөн үүсч байгаа байх. 
                                                                                                              Эх сурвалж: А24 мэдээний агентлаг / А24 News Agency



Холбоотой мэдээ