Шри Ланка - Химийн бодис шатсаны улмаас хүрээлэн буй орчны эрсдэлтэй байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-05-28 09:06:22



Шри Ланкийн эрх баригчид хэдхэн хоногийн өмнө Шри Ланкийн нийслэл Коломбо хотын эргийн ойролцоо химийн бодис ачсан MV X-Press Pearl контейнер хөлөг онгоцонд гарсан галыг унтраасаар байна. 

Пүрэв гарагт Шри Ланкийн тэнгисийн цэргийн албан хаагчид болон иргэд далайн эргийг цэвэрлэж, зарим аюултай агууламж, хог хаягдал эрэгт хүрсэн хөлөг онгоцны нурангийг зайлуулах ажлыг эхлүүлсэн. 


Шри Ланкийн Байгаль орчны сайд Пүрэв гаригт далайн эрэг дээр зочлох үеэрээ иргэдийг аюултай химийн бодис, далайн усанд нэвчиж болзошгүй тул загас идэхээс татгалзахыг уриалсан бол Олон нийтийн аюулгүй байдлын сайд хэрэв хөлөг онгоцны түлш галын хамт гарч ирвэл түүний хор хөнөөл нь химийн бодисоос илүү ноцтой бөгөөд эрэгт хүрсэн материал нь хортой, үгүй ​​эсэхийг шинжээчид үнэлж байна гэж нэмж хэлэв.


Албаны мэдэгдэл:

Sarath Weerasekara – Олон нийтийн аюулгүй байдлын сайд

Энэ хөлөг онгоцонд хоёр аюултай зүйлс байна. 

1-д хөлөг онгоцонд байсан химийн бодис 


2-т усан онгоцны түлш. 


Хэрэв түлш нь асч буй галтай нийлвэл түүний хор хөнөөл нь химийн бодисоос илүү аюултай тул бид тухайн шатанд хүрэхээс өмнө нөхцөл байдлыг хянахыг хичээж байна.

Түүнээс гадна гал түймрийн улмаас хөлөг дээрх ихэнх эд зүйлс эрэг дээр хөвж ирсэн тул бид эдгээр бүх зүйлийг хүнд хортой химийн бодис эсэхийг тогтоохын тулд энэ газрыг хориотой болгосон.

Mahinda Amaraweera – Байгаль орчны яамны сайд

Энэ хэсгийн бүх хүмүүс загасны зах зээлтэй холбогдохоос зайлсхийх хэрэгтэй.

 Эхний ээлжинд бид загас, далайн ус, ялангуяа энэ хөлөг онгоцонд байгаа асар их хэмжээний тос, түлшний асуудал юу болохыг үнэлэх хэрэгтэй. Хөлөг онгоц шатаж дуусах уу, далайн ёроолд живэх үү гэдгийг үнэлэх хэрэгтэй.

Хөлөг онгоц дээр олон тооны химийн бодисууд байгааг мэдэгдсэн, тиймээс тэднийг устгалд оруулах боломжтой эсэх, эсвэл далайд живэх үү живсэн үед ямар гарз хохирол учрах вэ, эсвэл эрэгт хөвж ирээд оршин суугчид болон тэдний хоол хүнсэнд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа тандалтын ажил хийгдэх шаардлагатай байна.

                            Эх сурвалж: А24 мэдээний агентлаг / А24 News Agency




Холбоотой мэдээ