Ковид-19-ийн эх үүсвэрийн асуудлаар Америкийг шалгах ёстой #Ковид

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-05-28 13:08:27


Америкийн ерөнхийлөгч Байден 26-нд Ковид-19-ийн эх үүсвэрийн талаар шалгалт хийх тушаалыг тагнуулын байгууллагадаа өгчээ. 

Тэрээр Ковид-19 нь байгалиас юм уу лабораторийн алинаас нь үүсэлтэйг шалгаж, шалгалтын дүнг 90 хоногт багтаан тайлагнахыг тушаасан байна. 

Үүний зэрэгцээ тэрээр хэлэхдээ, Америк түншүүдтэйгээ цаашид хамтран ажиллаж, олон улсын шалгалтад оролцохыг Хятад улсаас шаардаж болно гэжээ. 

Энэ үйлдэл нь Америкийн засгийн газрын цар тахлыг улс төржүүлэх гэсэн зорилгыг бүрэн илчилж буй юм.

Ковид-19-ийн эх үүсвэрийн асуудлаар Америкийг шалгах ёстой.

Нэг талаар, Америкийн зарим хүмүүс өнөөгийн цар тахалтай тэмцэх ажилд буруу төсөөлөл хийж, их цар хэмжээгээр вакцин тариулсан тул цар тахлыг бүрэн дарж авахад дөхөж байна.

Цар тахлын үүрэг хариуцлагыг хүлээхээс айсандаа золигт гаргах хүн эрж буй нь энэ юм. 

Нөгөө талаар Америкийн засгийн газар Хятад улсыг хамгийн том өрсөлдөгчөөр үзэж буй тул Америкийн хоёр нам Хятадад хатуу байр суурь баримтлах замаар сонгогчдод таалагдах гэсэн улс төрийн буруу жишиг тогтсон байна. 

Асуудлыг гүнзгий судлан үзвээс энэ нь хувиа бодсон Америк маягийн арчаагүй тал юм.

Ковид-19-ийн эх үүсвэрийн судалгаа бол дэлхийн чанартай үүрэг юм. 

Дэлхийн олон газарт бүгдэд нь Ковид-19-ийн халдвар илэрсэн жишээ олон байсан юм. 

Ковид-19-ийн эх үүсвэрийг эрж хайх ажлыг олон орон, олон газар нутгаас эхлүүлэх ёстой. 

Цар тахал хамгийн ноцтой тархсан Америк уг ажиллагаанд харин ч идэвхтэй оролцож, Өөрийнх нь 0 дугаартай Ковид-19 хэзээ илэрсэн, Мариланд муж улсын Детрик лаборатори гэнэт зогссоны дараа нь Ковид-19-тэй төсөөтэй цахим тамхи гэгч дэлгэрсэн жич Америкийн дотоодод болон дэлхий дахинд түгээмэл байршсан биологийн нууц лабораторийн ажилтнуудад аюултай бактери халдварласан зэрэг хэргийн үнэн байдлыг Ковид-19-ийн эх үүсвэрийн тухай хоёрдох шатны шалгалтын гол тал болгох ёстой.

Вирусийн эх үүсвэрийг шалгахад шинжлэх ухаанд түшиглэх ёстой болохоос биш улс төржүүлж болохгүй юм. 

Том том асуудал дээр Америкийн зарим улс төрчид үнэн худлыг хутгалдуулж, бусдад хариуцлага тохохоор оролдох хэрэггүй. 

Америк хэзээ Хятад улс шиг ДЭМБ-д хандаж вирусийн эх үүсвэрийг шалгах урилга өгөх вэ гэдэг асуултын хариуг дэлхий нийтээрээ хүлээж байна.

Холбоотой мэдээ