УРТ НАСЛАХЫГ ХҮСВЭЛ ...

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-05-30 02:30:45

Урт наслаж удаан жаргахыг хүсдэггүй хэн байх билээ? 

01.Тэгвэл Дорно дахины уламжлалт тэжээхүй ухааны ёсонд

"Хэрвээ та урт наслахыг хүсэмжилдэг бол бөөрөө сайн гамна." гэсэн сургаал үг байдаг ажээ. 


02. Энгийн үгээр зүйрлэвэл бөөр нь хүний биед цэвэрлэх байгууламжийн үүрэгтэй бөгөөд хоол унд, амьсгалах агаараас үүдэлтэй хорыг хоногийн 24 цагийн турш гадагшлуулж байдаг. 


03. Тэгвэл бөөрийг хэрхин гамнан арчлах учиртай вэ?

Мөн тэжээхүй ухааны хуучны сударт тоор тэргүүтэн 4 зүйлийг идэхгүй буюу бага хэрэглэж байхыг сануулсан байдаг байна. 


04. Юуны өмнө утсан мах, утсан загас их идэх нь бөөрний үйл ажиллагаанд маш хортой байдаг аж.

Хүний биеийн илүүдэл  давсны 95 хувь нь зөвхөн бөөрөөр дамжин гадагшилж байдаг.

Тэгвэл утсан маханд хэдий хэрийн давс ордог билээ дээ.

Энэ үүднээс авч үзвэл давсалсан ногоо, даршилсан кимчи ч бөөрөнд төдийлөн сайн биш байж мэдэх л юм. 


05. Удсан ногоо бөөрний үйл ажиллагаанд сайнгүй гэнэ шүү.

Зооринд, дэлгүүрт хичнээн удаан хадгалагдаж байгаа бол?

Дээр нь нэг худалдаж авсан ногоогоо хөргөгчинд хадгалаад л байдаг айлууд олон.

Ер нь манай монголчууд бидний бага залуу байхад шинэ ургацын ногооны үеэр баахан "Ургацын далайдчихаад" бусад үед нь мах гурилтай лапшагаа идээд байхад хорт хавдар гээч айхтар "Мангас" тийм ч өргөн дэлгэр байгаагүй нь ийм учиртай байж мэдэх юм байна шүү.

Ер нь цаашид хүлэмжийн аж ахуйг төрөөс дэмжиж жилийн дөрвөн улиралд шинэ ургацын ногоо хүртэж байх, түүнчлэн айлууд 3-7 хоногтоо багтаан худалдан авсан ногоогоо хэрэглээд дуусгаж байх нь аминд өлзийтэй байх бололтойдог. 


06. Өтгөн цай бөөрөнд маань харш муу байдагийг бодууштай юм байна.

Харин бөөрөнд харш дөрөвдөх хүнс болох тоор жимс нь Монголчуудын дунд төдийлөн их хэрэглээ болоогүй болохоор энд онцлосонгүй.

Намайг оюутан байхад ная гарсан нэг эмээ "Биднийг хүүхэд байхад шүдний өвчин гээч зүйл ерөөсөө байгаагүй юм." гэх буюу "Хуучин цагт хөгшцүүл насны доройтолд хүрээд л өөд болохоос биш 50-60 гараад өнхрөөд өгдөггүй байсан даа." гээд аав маань хуучилж байдагсан.

Өвгөдийн суу ухааныхаа өлмий өсгийд ч болов дөтлөхсөн дөө.


Холбоотой мэдээ