Анхаар: Нийт халдварын тохиолдлын 20 хувь нь хүүхэд байна

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-05-30 07:44:46

Covid-19-ийн халдварын тоо буурахгүй, нас баралт нь нэмэгдэж байгаа энэ үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ гадаа талбайд тоглуулахгүй байх, олон хүнтэй газраар зорчихгүй байх, хөдөө орон нутаг руу хүүхэд авч явахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

Тус яамнаас мэдээлснээр нийт халдвар авсан хүмүүсийн 20 хувь нь хүүхэд байгаа аж.

Тиймээс эцэг, эхчүүд  хүүхдүүдээ олон нийтийн газар, олон хүн цугларсан газар авч яавахгүй, тоглоомын талбайд олон хүүхэдтэй тоглуулахыг байхыг анхааруулж байна.



Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 57,512 болж, 49,754 хүн эдгэрч, 272 хүн нас бараад байна.




Холбоотой мэдээ