Увс аймгаас орж гарах хөдөлгөөнийг хязгаарлав

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-05-30 07:54:36


Увс аймагт covid-19-ийн  халдварын таван шинэ тохиолдол батлагджээ. 

Уг тохиолдлуудын тандалт, судалгааны ажлыг хийж, хавьтлуудыг нь олж тогтоохоор ажиллаж байгаа юм байна. 

Тиймээс тус аймаг 2021 оны тавдугаар сарын 28-ны өглөө 08:00 цагаас эхлэн 72 цагийн хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Дээрх хугацаанд барааны зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо сайхан, автомашин угаалга болон засварын төв, түүхий эдийн цэг, банкны үйл ажиллагааг мөн хориглов.

                   Хийморь Чука

Холбоотой мэдээ