Дэлхийн хамгийн алдартай царайлаг эрчүүд

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-05-31 08:57:05

Бид хамгийн халуухан, царайлаг, дур булаам бүсгүйчүүдийг онцолж, тэдний л гоо үзэсгэлэн, авьяас чадварыг шагшин магтдагаас биш эрчүүдийгээ төдийлөн тоодоггүй шүү дээ. 

Үнэндээ урлаг соёл, улс төрийн алдартнууд дунд бүсгүйчүүдээс ч илүү царайлаг, авьяас билэгтнүүд олон байх юм.

Ийнхүү бид та бүхэндээ дэлхийн хамгийн царайлаг олны танил эрчүүдийг танилцуулж байна. 


1Жастин Трюдо (Justin Trudeau)

Канадын улс төрч, 23 дахь ерөнхий сайдын албыг хашиж буй тус залууг маш тусч, сайхан сэтгэлтэй, тэрчлэн эр хүнд байх бүхий л сайхан чанаруудыг өөртөө агуулсан эр хэмээн дүгнэж байна. 

Тиймдээ ч тус жагсаалтын тэргүүн байрыг эзэлжээ.



2Омар Боркан Аль Гала (Omar Borkan Al Gala)

Түүний талаар цахим ертөнцөөр нэг хэсэгтээ л шуугьж байсан билээ. 

Учир нь 2013 онд, Саудын Арабын засгийн газраас түүнийг хэт царайлаг байна хэмээн улсаасаа явахыг шаардсан байдаг.



3Жаокин Финикс (Jaoquin Phoenix)

Тэртээ 2000 онд дэлгэцнээ амилсан "Гладиатор" киноны эсрэг дүрийг бүтээсэн жүжигчин эрийг хурц ширүүн төрх,  нууцлаг нүд нь тус жагсаалтанд багтаажээ.



4Ричард Гир (Richard Gere)

"Pretty woman" буюу "Хөөрхөн хүүхэн" киноны чинээлэг эрхмийн дүрээр нь бид түүнийг андахгүй бизээ. 

Мөн түүний жүжиглэх ур чадвар, бүсгүйчүүдийн сэтгэлийг эзэмдэх чадварыг өөр хэнээс ч олж харахгүй гэлтэй. 



5Жон Хэмм (John Hamm)

Австралийн цуврал киноны од, жүжигчин эр нь жүжиглэх ур чадвараас гадна, продьюсерийн ажилдаа шаггүй сайн эр ажээ. 

Мөн түүний эршүүд чанар нь энэхүү жагсаалтанд оруулсан юм.



6Жонни Депп (Johnny Depp)

Үеийн үед хамгийн шилдэг, өвөрмөц этгээд дүрүүдээрээ охид бүсгүйчүүдийн зүрхийг эзэмдэж явсан жүжигчин залуугийн хувийн амьдрал нь төдийлөн дардан биш гэлээ, тус жагсаалтанд багтаж чадсан юм. 

Түүний насан дээр ийм дур булаам харагдах эрчүүд тун цөөхөн билээ.



7Ханхүү Уильям (Prince William)

Түүнийг яагаад энэхүү жагсаалтанд багтсаныг мэдэхгүй ч, хааны удам залгасан нөлөө бүхий эрхэм гэдгээр нь оруулсан болов уу. 

Сайн ажаад харвал тэр ч гэсэн тэднээс дутахгүй сайхан залуу шүү дээ...



8Крис Эванс (Chris Evans)

"Captian America" буюу "Ахмад Америк" киноны гол дүрийн залууг бид сайн мэдэх билээ. 

Түүнийг тус жагсаалтанд оруулсанд гайхаад байх зүйлгүй юм. 



9Брэд Питт (Brad Pitt)

1994 онд дэлгэцнээ амилсан, "Interview with the Vampire" буюу "Цус сорогчтой хийсэн ярилцлага" киногоороо охид бүсгүйчүүдийн зүрхийг булгилуулсан жүжигчин залууг дур булаам инээмсэглэл, гүн цэнхэр нүд нь тус жагсаалтад оруулжээ.



10Роберт Паттинсон (Robert Pattinson)

"Twilight" буюу "Бүрэнхий" киноны Эдвард хэмээх цус сорогчийн дүрээр охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдсэн жүжигчин залуу энэхүү жагсаалтад багтжээ. 

Түүний нууцлаг харц, эршүүд төрх нь бүсгүйчүүдийн хамгийн хүсэмжит залуусын нэгээр нэрлэсэн юм.





Холбоотой мэдээ