Загасчид бохирдсон далайн уснаас болон хохирч байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-05-31 13:17:36

Шри Ланкын баруун эрэгт амьдардаг загасчид зөвхөн ковидын хязгаарлалтаас гадна хэд хоногийн өмнө шатаж эхэлсэн химийн бодис ачсан хөлөг онгоцноос болон хүндрэлтэй байдалд байна.

Байгаль орчны яамны мэдэгдэлд X-Press Pearl онгоц шатаж эхэлснээс хойш ойр орчмын далайн амьдралд ихээхэн хохирол учруулаад байгааг мэдэгдсэн. 

Байгаль орчны тэмцэгчид мөн их хэмжээгээр асгарч байгаа газрын тосны асуудалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. 

Үүнээс үүдэн баруун эрэгт загасчлахыг хориглоод байгаа.

Загасчдын сэтгэгдэл:

Усан онгоц шатсан хэрэг явдал хүн амын нэг хэсэгт сонирхолтой мэдээ байж болох ч үүнээс гадна олон зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. 
Эдгээр газарт амьдардаг хүмүүс ихэвчлэн загасчид байдаг бөгөөд энэ явдлын улмаас тэдний амьжиргаанд ихээхэн нөлөөлж байна. 
Маш их хэмжээний нүүрстөрөгч далай болон тэнгисийн биологийн агаар мандалд ялгаруулж байгаа тул үр нөлөө нь тодорхой хугацаанд удаан үргэлжлэх болно. 
Загасчдын эдийн засагт ирээдүйд болон одоо ихээхэн хохиролтой байх болно.
Цар тахлын үеэрх хөл хорионы улмаас өдөр тутамдаа хоол хүнсээ олдог загасчид ихээхэн хохирол амссан. 
Гэтэл цар тахал дуусаж амжилгүй дахин далайнбиологийн орчны бохирдол, сүйрлээс болж загасчид бүр л хэцүүхэн болох нь
Эрх баригчдын хайхрамжгүй байдлаас болж загасчид дор хаяж хоёр жилийн турш өлсгөлөнд нэрвэгдэж магадгүй юм.
Далайн түрлэгдавалгаа борооны улирлын үеэр маш хүчтэй байдаг. 
Эвдэрсэн чингэлэг эрэг орчим хөвж байгаа тул загасчид тороо тавих, мөн далайд загасчлахаар гарах нь хэцүү байж магадгүй юм. 
Энэ үйл явдал загасчдын амьдралд нөлөөлөх нь гарцаагүй юм.
Загасчдын өдөр тутмын амьдралд шууд нөлөөлсөн зүйл болж байхад хохирол үүсгэсэн байгууллагаас болон засгийн газраас ямар нэгэн дэмжлэг одоохондоо байхгүй л байна

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг 

 

Холбоотой мэдээ