Нууцаар чагнасан хэрэгт тайлбар хийхийг хүсэв

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-01 14:35:08



Орон нутгийн цагаар 5-р сарын 31-ний өдөр Францын Ерөнхийлөгч Макрон, Германы канцлер Меркел нар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг холбоотныхоо удирдагчдыг хянахын тулд Данийн тагнуулын албыг ашиглаж нууцаар чагнасан үйлдлийг хүлээн зөвшөөрөхийн аргагүй, Америк болон Дани улс үүнд тайлбар хийхийг хүсэж байна гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, Франц, Герман хоёр орон мөн өдөр хамтран сайд нарын зэрэглэлийн видео хурал хийжээ. 

Хурлын дараа Германы канцлер Меркелын хамт хэвлэлийн бага хуралд оролцох үеэр Францын ерөнхийлөгч Макрон сэтгүүлчийн холбогдох асуултад хариулахдаа, АНУ холбоотнуудынхаа эсрэг хийсэн дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрөхийн аргагүй, Европын Холбооны орнуудын дунд ийм нөхцөл байдал үүсэх бүр ч байж болохгүй юм .

Холбоотой мэдээ