АНУ дайны баатруудад хүндэтгэл үзүүлэх өдрийг тэмдэглэлээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-02 08:13:20


Дурсгалын өдрийг тохиолдуулан улс эх орныхоо төлөө амиа золиослосон цэргүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өчигдөр болж өнгөрлөө.

 Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Виржиниа дахь Үл мэдэгдэх хүмүүсийн булшинд дайнд амь үрэгдсэн хүмүүст хүндэтгэл үзүүлэв.

 Дурсгалын өдөр нь нийгэм, улс төрийн чухал үйл явдлыг тэмдэглэж байгаа тул хүмүүсийн дунд хүлээлт өндөртэй, хүндэтгэлийн арга хэмжээнд тооцогддог. Зорчигчид эдгээр булшин дээр цэцэг өргөж талархлаа илэрхийлдэг.

Энэхүү арга хэмжээ жил бүрийн 5-р сарын сүүлчээр болдог бөгөөд дэлхийн нэгдүгээр дайны дараа анх зохион байгуулагдаж байжээ.

Ахмад дайчдын сэтгэгдэл:

Randy White

Би өнөөдөр Дурсгалын өдөртэй холбоотой үзмэрүүдийг үзэж сонирхох, Вьетнамын дайн, Гуамын дайн, Солонгос, Дэлхийн нэгдүгээр дайн, мэдээж Дэлхийн хоёрдугаар дайны дурсгалыг үзэх гэж энд ирлээ.

 Энэ бол эх орныхоо төлөө алба хааж, амиа алдсан бүх хүмүүсийн талаар бодох өдөр юм.

Би 30 жил цэргийн алба хаасан.

Аав минь, өвөө, элэнц өвөө, нагац ах, ах маань бүгдээрээ цэргийн хүмүүс байсан.

Бид олон жилийн турш найз нөхөд, хамт олноо алдсан.

Энэ өдөр бидний хувьд онцгой өдөр юм

Sarah Adam

Гэр бүлийнхэнтэйгээ хамт дурсгалуудтай танилцаж, эрх чөлөөнийхөө төлөө амь биеэ хайрласан ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэхээр ирсэн. 

Энэ бол дурсамжийн өдөр юм. 

Энэ бол завгүй амьдралынхаа нэг өдрийг тусгайлан зориулж, бид Америкт яагаад эрх чөлөөтэй байдгаа дурсаж, ахмад дайчдын хүндэтгэлтэй хамт баяраа тэмдэглэх, өнгөрсөн хугацаанд бидний төлөө амиа зохиослосон тэднийг хүндэтгэл сайн үйлс боломжтой өдөр юм


Эх сурвалж: А24 мэдээний агентлаг 


 

Холбоотой мэдээ