АНУ вакциныг дэлхий дахинд хуваарилах төлөвлөгөөгөө зарлав

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-04 11:56:51



Синьхуа агентлагийн мэдээ:

АНУ-ын ерөнхийлөгч  Жо Байден 3-нд вакцины эхний багц болох  25 сая тунг хуваарилах дэлхийн нийтийн төлөвлөгөөг зарлажээ.

Мөн өдөр Байден мэдэгдэл нийтэлж хэлэхдээ:

АНУ нь ДЭМБ-ын  “COVID-19 вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөө (COVAX) -өөр дамжлуулан эхний багц вакцины 19 сая тунг хуваалцана гэсэн бөгөөд үүнд 6 сая тунг Латин Америк ба Карибын тэнгисийн бүс нутагт, 7 сая орчим тунг Өмнөд Ази, Зуун өмнөд Азийн бүс нутагт, 5 сая орчим тунг Африкийн бүс нутагт хангах болно гэжээ.

Мэдэгдэлд:

Үлдсэн 6 сая гаруй тун вакциныг цар тахалд хүндээр  өртсөн улс орон жич Канад, Мексик, Энэтхэг, БНСУ зэрэг хөрш орнууд болон түнш орнууддаа хандивлах болно гэжээ. 

Өнөөгийн байдлаар, олон орнууд, бүс нутгийн вакцины тоо хэмжээ ноцтой хангалтгүй байгаа бөгөөд цар тахлын нөхцөл байдал ч улмаар хүндэрч байгаа юм. 

Харин АНУ-д хуримтлагдсан нийт вакцины тоо  дотоодын хэрэгцээнээсээ хамаагүй давсан учраас 6-р сарын эцсээс өмнө дэлхийн нийтэд 80 сая тун вакцинаа хуваалцах болно гэжээ.


Холбоотой мэдээ