МАН сонгуулийн сурталчилгааг зогсоож байгаагаа мэдэгдлээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-06-05 15:54:49


“ Зөв Хүн электрот” эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Дангаасүрэнгийн Энхбатаас корона вирусын халдвар илэрсэнтэй холбоотойгоор үлдсэн өдрүүдийн сурталчилгааг ХҮН бусдадаа уриалсан юм.

Тэгвэл “ХҮН” -ын саналыг МАН  хүлээн авч байгаагаа тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарсанаа мэдэгдлээ.
Тэрээр “МАН-н зүгээс ХҮН-ын уриалгыг хүлээн авч коронавирусын халдварын эрсдэл нэмэгдэх аливаа хэлбэрийн сонгуулийн сурталчилгааг өнөөдөрөөр зогсоож байна. 
Цаашид цахимаар болон хэвлэл мэдээллийн сувгаар сурталчилгааг үргэлжлүүлнэ” гэв.
Ингэснээр нэр дэвшигч нарын халз мэтгэлцээн зөвхөн цахимаар явагдах нөхцөл бүрдэж байна.


Холбоотой мэдээ