Халдварын эсрэг тусламжийн эд барааг хүлээн авчээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-06 11:45:49



6-р сарын 5-нд Хятад улсаас Зүүн Тиморт суугаа элчин сайд Шяо Жяньгөү Зүүн Тиморын нийслэл Дилигийн олон улсын нисэх онгоцны буудалд Хятадын засгийн газрын халдварын эсрэг тусламжийн эд материалыг орон нутгийн засгийн газарт хүлээлгэн өгчээ. Хүлээлгэн өгөх арга хэмжээнд Зүүн Тиморын ерөнхий сайдын орлогч Аманда, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд Адал Гиза, Эрүүл мэндийн сайд Бело, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн газраас Зүүн Тиморт суугаа төлөөлөгчид болон ДЭМБ-аас Зүүн Тиморт суугаа төлөөлөл оролцжээ.


Зүүн Тиморын ерөнхий сайдын орлогч Аманда, Эрүүл мэндийн сайд Белло нар хандив үзүүлсэн Хятад улсад тус тус талархал илэрхийлээд, Зүүн Тимор ба Хятад улс уламжлалт найрамдалт харилцаатай бөгөөд эрчтэй хамтын ажиллагаа өрнүүлсээр ирсэн. 2020 оны 3-р сараас хойш, Зүүн Тиморын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих бүхий л үе шатанд Хятад улс Зүүн Тиморын талд зогсож, халдварын эсрэг тууштай дэмжиж ирсэн бөгөөд Хятадын энэ удаагийн халдварын эсрэг эд материалын туслалцаа нь маш цагаа олсон туслалцаа юм гэжээ.

Холбоотой мэдээ