Хятад улс 88 улс орон, олон улсын 4 байгууллагад вакцины тусламж үзүүлэв

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-07 12:09:54


Өдгөө КОВИД-19 халдвар дэлхий дахинд даамжирсан хэвээр байгаа бөгөөд вакцины үйлдвэрлэл болон нийлүүлэлт дэлхийн олон орнуудын анхаарал татсан асуудал болоод байна. 

Хятадын Худалдааны яамны холбогдох албан тушаалтан 6-р сарын 7-нд хэлэхдээ:

Хятад улс 40 гаруй оронд вакцин экспортолж, түүнчлэн 88 улс орон, олон улсын 4 байгууллагад вакцины тусламж үзүүлэв гэжээ.

КОВИД-19 вирусийн эсрэг вакцин бол КОВИД-19 халдварыг ялахын хүчтэй зэвсэг, түүнчлэн одоогийн олон улсын хамтын нийгэмлэгийн цар тахлын эсрэг хамтын ажиллагааны гол тал юм.

Хятадын Худалдааны яамны Гадаад худалдааны хэлтсийн дарга Ли Шинчянь хэлэхдээ, одоог хүртэлх байдлаар Хятад улс 40 гаруй оронд вакцин экспортолж, түүнчлэн “КОВИД-19 вирусийн эсрэг вакцины хэрэгжилтийн COVAX төлөвлөгөө”-ний эхний шатанд 10 сая тун Хятад улсын үйлдвэрлэсэн вакцин хангахаар шийдсэн гэжээ.

“Вакцин нь улс орнууд нэгбүрийн цар тахлын эсрэг тэмцлийн ахиц, ард олны амь насны аюулгүй байдалтай холбоотой.

Вакцины бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бид дээд хэмжээнд чухалчлан үзэж байна.

Хятадын үндэсний эм үйлдвэрлэгч Синофарм корпораци, Бээжингийн Кэшин компани болон Тяньжиний КанСино компани хувиараа бизнес эрхлэх хэлбэрээр экспортыг зохион байгуулж, худалдааны завсрын холбоосыг багасгаж, үүсэж болзошгүй зүйл бүрийн эрсдэлээс сэргийлэхийг Хяатдын Худалдааны яам дэмжинэ.

Хэрэгцээ шаардлагатай улс орон, бүс нутаг хийгээд олон улсын байгууллагууд эдгээр компаниудтай шууд хэлэлцээр хийж, хамтын ажиллагаа явуулахыг дэмжиж байна.

Хятад улсын компаниуд ДЭМБ болон “КОВИД-19 вирусийн эсрэг вакцины хэрэгжилтийн COVAX төлөвлөгөө”-тэй харилцаа солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, гадаадтай вакцины хамтарсан судалгаа өрнүүлэх, хамтран үйлдвэрлэхийг үргэлжлэн дэмжих юм.”

Өдгөө Хятад улсад 21 зүйлийн вакцин клиникийн туршилтын үе шатанд орж, 4 зүйлийн вакцин нь улсын дотоодод нөхцөл заалттайгаар зах зээлд гарах зөвшөөрлийг авсан юм.

Ли Шинчянь хэлэхдээ:

Эдгээр үйлдвэрлэгч 4 компани экспортоо идэвхтэй нэмэгдүүлэхийг Хятад улс урамшуулан дэмжинэ гэв.

Тэрээр хэлэхдээ:

Хятадын үндэсний эм үйлдвэрлэгч Синофарм корпораци, Бээжингийн Кэшин компанийн 2 зүйлийн вакцин ДЭМБ-ын яаралтай үед хэрэглэж болох нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн, энэ нь Хятад улсын үйлдвэрлэсэн вакцин бол аюулгүй, үр дүнтэй гэдгийг гүйцэд гэрчиллээ гэсэн байна.

Үүний зэрэгцээ Хятад улс 88 улс орон, олон улсын 4 байгууллагад КОВИД-19 халдварын эсрэг вакцины тусламж олгох ажлыг эрчимтэй зохион байгуулж хэрэгжүүллээ. 

Хятадын Худалдааны яамны Хамтын ажиллагааны хэлтсийн хоёрдугаар зэрэглэлийн байцаагч Чянь Чүньин танилцуулснаар, 6-р сарын 6-ныг хүртэлх байдлаар Хятад улсаас 66 улс орон, олон улсын 1 байгууллагад тусалсан КОВИД-19 халдварын эсрэг вакцин хийгээд тохирох тариаг тээвэрлэн хүргэх ажлыг зохион байгуулж, тухайн нутгийнхан ажил үйлдвэрлэлээ сэргээх, эдийн засгаа сэргээх зэрэгт чухал үүрэг ролл гүйцэтгэсэн байна. 

Энэ талаар Чянь Чүньин ингэж танилцууллаа.

“Вакцины тусламж бол маш онцгой ажил үүрэг, энэ нь ердийн эд материалын зүйлсийн тусламжаас ялгаатай. 

Чанарын хяналт, тээвэрлэлтийн баталгаажуулалт зэрэг маш олон онцгой шаардлага тавигддаг, иймээс хамт олны энэ талын үзэл ойлголт маш чанга, ажлын явцад иж бүрэн боловсронгуй ажлын системийг бүрдүүлсэн юм.

Ази тивээс Пакистан, Камбож, Филиппин зэрэг орны удирдагчид, Африк тивийн Сенегал, Комор, Экваторын Гвиней, Зимбабве зэрэг орнуудын удирдагчид, Латин Америк тивийн Доминика, Тринидад ба Тобаго зэрэг орны удирдагчид бүгдээрээ олноороо хамгийн түрүүнд Хятад улсын үйлдвэрлэсэн вакцин хийлгэж, энэ нь хэрэг дээрээ Хятад улсын үйлдвэрлэсэн вакцинд итгэл үнэмшилтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ