Нүхэн жорлон гэр хорооллын хөрсний бохирдолын гол шалтгаан

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-07 15:51:12


Улаанбаатарт 209 мянган өрх гэр инженерийн дэд бүтэцгүй сууцанд амьдарч байна. Эдгээр айлуудын ихэнх нь нүхэн жорлон хэрэглэж байгаа. Тиймээс нүхэн жорлон хөрсний бохирдолын үндсэн эх үүсвэр гэдэгтэй санал нийлж болно. Оршин суугчдийн хэлж буйгаар эдгээр бохирдол нь иргэдийн ухамсаргүй байдлаас болж байна, байгаль орчиноо хайрлаж хамгаалж чадахгүй байна, оршин суугаа газраа цэвэр амьдарч чадахгүй байна.

Иргэдийн сэтгэгдэл:

Алтансолонго, УБ хотын СБ дүүргийн 11 хорооны иргэн

Гэр хорооллын хөрсний бохирдол юунаас үүсэлтэй вэ гэхээр иргэдийн ухамсаргүй байдлаас болж байна. 

Байгаль орчиноо хайрлаж хамгаалж чадахгүй байна. 

Оршин суугаа газраа цэвэр амьдарч чадахгүй байна. 

Одоо жишээ нь:

Энэ айл гэхэд л өвөлдөө угаадсаа асгачихдаг. 

Жорлон нь дүүрчихсэн. 

Айлуудын 00 өвөлдөө хөлдөнө. 

Хавар болохоор гэснэ, Ариутгал хийхээр шингэц өгөөд, үнэр танар нь арай дээр болно. 

Зундаа бороо орно.

Борооны усаар нөгөө жорлон ахин дүүрээд халиад гараад ирнэ.

Гэвч бид бороо ороод үер боллоо гэж боддог

Амьдрал дээр айлуудын нүхэн жорлон хальж урсч байгааг анзаардаггүй

Гэр хорооллын айлууд ийм л байгаа. 

Энэ айл яасан бэ гэхээр өвөл хашаан дотроо угаадсаа хураагаад байсан. 

Дээр нь үнсээ асгаад байсан. 

Одоо хавар ингээд урсаад гараад энэ зам руу ороод ирсэн. 

Энэ замаар машин явна, явган хүн явна. 

Энэ зам дээр өвөлд нь халтиргаа үүсээд, зунд нь явган хүн явахаар шороо босоод, энэ үнс салхины аясаар хийсч байгаа

Хавар болохоор яалт ч үгүй хамар битүүрч, хуурайшаад, ханиад хүрдэг. 

Энэ бол үнснээс болж байгаа гэж бодож байна.

Дээрээс нь хөрсний бохирдол, энэ бохирын үнэр.

Манай хогны машин ингээд л явж байна сардаа 2 удаа явдаг. 15 хоногт нэг удаа. 

Ингээд байхад хүмүүсийн ухамсар үнэхээр дорой байна.

Хогоо ил задгай хаяад байдаг. Бид нар чинь бас хоггүй цэвэр орчинд амьдармаар л байна шүү дээ


Эх сурвалж: А24 мэдээний агентлаг



 

Холбоотой мэдээ