С.Чулуун, Д.Өлзийбаатар нарыг докторын зөвлөлөөс хасахыг шаардлаа

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2021-06-08 08:28:18


“Түүх, археологи, антропологийн ухаанаар доктор хамгаалуулах зөвлөл”-ийн хурал өнөөдөр болж байна. 

Тус хуралд оролцож буй эрдэмтэн, судлаачид докторын зөвлөлийн гишүүн С.Чулуун, Д.Өлзийбаатар нарыг эсэргүүцэж байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны тушаалаар "Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм"-ийг шинэлэн баталжээ. 

Ингэхдээ зөвлөлийн гишүүн нь сүүлийн гурван жилд олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд хоёроос доошгүй өгүүллийг хэвлүүлсэн байх шалгуурыг тавьсан байна. 

Өөрөөр хэлбэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, ёсзүйтэй эрдэмтэн судлаачдыг зөвлөлд оруулахыг тушаалаар баталжээ.

Харин “Түүх, археологи, антропологийн ухаанаар доктор хамгаалуулах зөвлөл”-д багтсан С.Чулуун, Д.Өлзийбаатар нарыг энэ шаардлагыг хангахгүй хэмээн эрдэмтэн судлаачид эсэргүүцлээ илэрхийллээ. 

Тэд академич С.Чулуун, доктор Д.Өлзийбаатар нарыг тус зөвлөлөөс хасахыг шаардаж байна.


Холбоотой мэдээ