Нийслэл усанд автаж, онцгой байдлынхан тусламж үзүүллээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-09 05:22:43


Борооны улмаас үер, усны 10 дуудлага, мэдээлэл өчигдөр (2021.06.08) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиудад иржээ. 

Тодруулбал, тус дуудлагын дагуу 70 гаруй алба хаагч 10 автомашинтайгаар аюулгүй байдлыг ханган ажилласан байна.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн 81, 15 дугаар гудамжинд айлын хашаа усанд автсаныг соруулж, шуудуу ухаж, 18 дугаар хороо Сэлх зусланд байрлах далан бөглөрсөн байсныг сэтлэн хэвийн байдалд оруулж, аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. 

Мөн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 35, 63 дугаар ангийн 18 алба хаагч 20.30 цагийн байдлаар дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хорооллын 104 дүгээр байрны зоорийн давхарт дүүрч, авто зам руугаа хальсан усыг соруулж, шуудуу ухсан байна.








Эдгээр дуудлагаас гадна Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 13 алба хаагч тус дүүргийн 19 дүгээр хороо Сэлбэ голын эрэг дагуу Зунжингийн зүүн талд зургаан айл, Зуун модны задгайд гурван айл усанд автсаныг аюулгүй байдлыг нь тус тус ханган ажиллажээ.

Холбоотой мэдээ