Хятадын Гадаад харилцааны яам баяр хүргэв

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-06-10 14:23:25

2021 оны 6-р сарын 10-нд болсон ГХЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр, “өчигдөр болсон Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд асан Хүрэлсүх ялалт байгуулжээ. 

Хятадын тал энэ талаар хэрхэн тайлбар хийх вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулахдаа:

Ноён Хүрэлсүх бол Хятадын ард түмний сайн мэддэг Монголын улс төрч, урт хугацааны турш Хятад, Монгол хоёр орны найрсаг хамтын ажиллагааг дэмжиж ирсэн бөгөөд хоёр орны харилцааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан юм. 

Тэрээр Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж байна гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ:

Хятад, Монгол бол уул улсаараа залгалдсан найрсаг хөрш, чин үнэнч хамтын ажиллагааны түнш юм. 

Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хөгжлийн эрч хүчээ хадгалсаар ирлээ. 

Цар тахал дэгдсэний дараа хоёр тал тахлын эсрэг хамтран ажиллаж, нааштай үр дүнд хүрсэн.

Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны үндсэн дээр илүү их хөгжилд хүргэхийн тулд Монголын талтай үргэлжлэн хамтаар хүчин зүтгэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ