Шэньжөү-12 хөлгийг хөөргөхөд бэлэн болов

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-10 15:29:52


Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн албанаас мэдээлснээр, Бээжингийн цагаар 2021 оны 6-р сарын 9-ний өдөр "Шэньжөү 12" нисгэгчтэй сансрын хөлөг ба "Чан Жэн 2-F-Yao-12" зөөгч пуужингийн хослолыг хөөргөх бүсэд шилжүүлэв.


Одоогийн байдлаар хөөргөх талбай дээрх байгууламж, тоног төхөөрөмжийн байдал сайн байгаа бөгөөд хөөргөхөөс өмнө янз бүрийн хяналт шалгалт, хамтарсан туршилтыг төлөвлөсний дагуу хийж гүйцэтгэнэ.


Эх сурвалжийн мэдээлснийг үзвэл, Шэньжөү 12 нисэгчтэй сансрын хөлөг нь гурван сансрын нисгэгчийг "Тяньхэ" сансрын станцын үндсэн бүхээгт зөөвөрлөн хүргэж, тэд сансрын бүхээгт гурван сарын турш ажиллаж амьдрах юм байна.

Холбоотой мэдээ