Ши Жиньпин У.Хүрэлсүхэд баярын цахилгаан илгээв

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-11 10:08:01


2021 оны 6-р сарын 11-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Ухнаагийн Хүрэлсүхэд баярын цахилгаан илгээж, Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад, Монгол хоёр орон бол хаяа нийлсэн найрсаг хөрш, үнэнч итгэлтэй түншүүд юм. 

Хоёр орны харилцаа эрчтэй хөгжиж байна. Цар тахал гарснаас хойш Хятад, Монгол хоёр орны засгийн газар, ард иргэд зовлон жаргалаа хамтатган, халдварын эсрэг тэмцэж, эерэг үр дүнд хүрсэн юм. 

Миний бие Хятад, Монголын харилцааны хөгжлийг чухалчилж үздэг бөгөөд тантай хамт хүчин зүтгэж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд ахиулахад бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ