Тяньвэнь-1 тандах аппаратын онцлох зургаан амжилт

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2021-06-12 13:51:39

2021 оны 6-р сарын 12-ны өдөр Хятадын Сансар судлалын үндэсний төв хэвлэлийн бага хуралд хийж, Ангараг гараг дахь анхны тандалтын ажлаа танилцуулав.

Хятадын Сансар судлалын үндэсний төвийн хэвлэлийн төлөөлөгч Шүй Хунлян хэлэхдээ: Тяньвэнь-1 тандах аппарат амжилтад хүрч, энэ нь Хятад улсын сансар судлалын салбарт бие даасан инноваци, үсрэнгүй хөгжлийн гэрч байж байна. 

Тяньвэнь-1 нь Хятад улсын сансар судлалын түүхэнд: тандах аппаратыг анх удаа дэлхийн бөмбөрчнийг тойруу замаас Ангараг гарагийн тойруу зам руу шилжүүлж хөөргөсөн, гараг хоорондын анхны нислэг, харь гарагт анх удаа зөөлөн газардсан, анх удаа харь гарагийн гадаргууд тандалт хийсэн, анх удаа 400 сая километрийн зайнаас хэмжилт, хяналтын холбоог нэвтрүүлсэн, Ангараг гарагийн мэдээллийн анх удаа өөрөө авсан гэх “зургаан анхдагч” амжилтыг бий болгож чадсан гэжээ.

Холбоотой мэдээ