Энэтхэг хүмүүс

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-06-13 01:31:19

ЭНЭТХЭГҮҮД Үндсэн хуулиараа кастын системийг хориглодог ч гурван мянган жилийн турш өвлөгдсөн ирсэн энэхүү ойлголтыг гуч дөчин жилийн дотор иргэдийн ухамсараас авч хаях үнэхээр хүндрэлтэй тул өнөөг хүртэл нийгмийн сэтгэл зүйд бат бэх оршсоор байна.

Хар ухаанаар бол кастын систем гэж тайж язгууртан, төрийн албан хаагч, захын худалдаа наймаачид, ядуучууд хэмээх хүмүүний дөрвөн зиндаа зэрэглэлийг хэлж байгаа юм.

Тэрбум энэтхэгчүүдийн гурванзуун сая захын худалдаа наймаачид хүнс хөдөө аж ахуй газар тариалан эрхлэгчид зах зээлийн худалдаа наймаагаар амиа аваад явдаг бол гурванзуун сая ядуучуудыг гурванзуун сая язгууртан болон чинээлэг албан хаагчид нь гэртээ цэвэрлэгч тогооч цэцэрлэгч жолоочоор ажиллуулаад нийгмээ бүхэлд нь чирээд аваад явдаг.

Энэ бол тэдний хэрэгцээ төдийгүй нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлага гэдгийг энэтхэгийн баячууд сайн ойлгодог. 

Энэтхэг залуучууд зиндаа зиндаагаараа гэр бүл болох бөгөөд хамгийн өндөр эрэлт хэрэгцээтэй хамгийн өндөр инж төлж нөхөрт гардаг мэргэжилтэн бол механик инженер.

Муслим оронд сүйт залуугийн тал бүсгүйд инж төлдөг бол энэтхэгт охины тал сүйт залуудаа инж төлдөг.

Охиноо механик инженертээ гэрлүүлэх энэтхэг хүн бол хүргэндээ арав хорин мянган долларын инж төлж байж гэрлүүлнэ.

Энэ инж бол миний охиныг насаар нь тэжээж юугаар ч дутаахгүй элбэг хангалуун аз жаргалтай байлгана гэж хүргэндээ итгэж илэрхийлж байгаа хадам эцгийн чин сэтгэлийн бэлэг. Хүргэн ч үүргээ ухамсарлаж авааль эхнэрээ алган дээрээ бөмбөрүүлж жаргаадаг.

Орчин үеийн мэдээллийн зуунд энэтхэг аав ээжүүд интернэт зарын дагуу худ нартай харилцан тохиролцож хүүхдүүддээ гэр болгох нь түгээмэл ч энэтхэгт гэр бүл салалт бараг үгүй гэр бүлийн тогтовортой байдал 99 хувьтай байдаг.

Өөрөөр хэлбэл урьд өмнө бие биеэ үзээч үгүй байгаад гэрлэсэн хосуудын аз жаргалтай амьдрал ядуу зүдүү баян чинээлэг байхаас үл хамаараад насан туршид үргэлжилдэг нь хинди шашны сүсэг бишрэл ёс зүйтэй холбоотой. 

НҮБ-д зарлагддаг ажлын байрны орон тоон дээр хятадууд төрийн бодлогоор хүмүүсээ хүчтэй лоббиддог бол энэтхэгүүд эдгээр местүүдийг толгойгоороо хамдаг.

Дэлхий даяар зарлагдсан нэг ажлын байранд Энэтхэгээс дунджаар  500 инженер ажилтаны өргөдөл аппликейшн ирдэг бол Монголоос ганц хоёроос хэтрэхгүй.

НҮБ-ын ажлын байранд бүс нутаг тивийг харгалзан томилдог ч суурь шалгалтуудын оноогоор энэтхэгүүд л эхний байруудыг эзэлдэг тул тэд одоогийн

НҮБ-ийн нийт ажилтануудын бараг тал хувийг эзлэж байгаа гэхэд хилсдэхгүй.

Энэ бол энэтхэг эцэг эхчүүд хүүхдээ багаас нь математик механик инженерийг түлхүү эзэмшүүлж хүүхдүүддээ саваагаар жанчаад ч хамаагүй хатуу шаардлага тавин онц сургадаг гэрийн хүмүүжилтэй нь холбоотой. 

Энэтхэгүүд яаруу сандруу биш амгалан тайван бүдүүн баргын хүмүүс.

Эдэлгээ сайн даах цамц гутлаас эхлээд даагдахын аргагүй бат бэх сүхээр цохиод ч эвдэхээргүй зузаан сандал ширээ хийж цонх хаалганы чигчий хуруун чинээ байх ёстой цоож түгжээг үзүүр тохой хиртэй бат бэх гурван кг орчим цул төмрөөр цутгана.

Энэтхэгт чапати хэмээх цагаан гамбир дээр доргүй зооглож цай кофе уухаар цаг асууваас хоёр минут гэсэн бол хорин минут хорин минут бол хоёр цаг маргааш гэсэн бол мянган маргааш буюу хэзээ ч биш гэсэн үг.

Ядуучууд нь би ядуу төрсөн ядуугаараа л дуусах ёстой гэсэн явцуу сэтгэлгээнээсээ тууштай салж чадах юм бол ардчилсан чөлөөт засаглалтай энэтхэгчүүд Америк Хятадыг ч ардаа орхин хөгжих агуу потенциалтай улс. 

ДОКТОР ХУРАНДАА

ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

Холбоотой мэдээ