Цар тахлын талаар Америкийн улс төрчид ямар хариуцлага хүлээх ёстой вэ?

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-17 21:12:10

2021 оны 6-р сарын 17-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь сэтгүүлчийн сонирхсон холбогдох асуултад хариулахдаа, Америк вирусийн эх үүсвэрийн талаар ямар ч үндэслэлгүй яриа үүсгэж байгаа, бодит байдал юунаас ч эрхэм гэжээ. Тэрээр хэлэхдээ, цар тахал дэгдсэнээс хойш Хятад улс ДЭМБ-д цар тахлын байдлыг даруй мэдэгдсэн бөгөөд вирусийн генийн дарааллыг даруй хуваалцсан юм. Хятад улс хатуу чанга, мэргэжлийн түвшний мэдээллийн систем байгуулж, албаны мэдээллийг цагийг алдалгүй мэдэгдсэн бөгөөд 180 гаруй улс орон, олон улсын болон бүс нутгийн 10 байгууллагатай цар тахлын талаарх техникийн солилцоо хийж, цар тахлын мэдээллийг хуваалцсан юм гэжээ.


Хятад улс нээлттэй, ил тод байр сууриар Ковид-19-ийн эх үүсвэрийн талаар ДЭМБ-тай хамтран ажилласаар бөгөөд ДЭМБ-ын мэргэжилтнийг хоёр удаа Хятадад урьж ажиллуулсан юм. Харамсалтай нь ДЭМБ-ын удирдсан  вирусийн эх үүсвэрийн талаарх эхний шатны судалгааны үр дүнг Америкийн зарим хүмүүс үл тоомсорлож, хуурамч мэдээлэл цацсаар байгаа.  Америк дэлхийн хамгийн тэргүүний эмчилгээний техникийг эзэмшсэн атлаа халдвар авсан болон нас барсан хүний тоо дэлхийд хамгаас илүү олон болж байгаад Америкийн улс төрчид яахдаа хариуцлагаа хүлээхгүй байгаа вэ? 2019 оны 7-р сард дэлгэрсэн “электрон тамхины өвчин” хэмээгч нь Ковид-19-тэй чухам ямар холбоотой вэ?Америк яахдаа Хятад улстай адил нээлттэй, ил тод, шинжлэх ухаанч байр сууриар ДЭМБ-ын мэргэжилтнийг урьж, вирусийн эх үүсвэрийн талаарх судалгааг Америкт хийлгэхгүй байгаа юм бэ гэж олон хүмүүс асууж байгаа гэж Жао Лижянь хэллээ.

Холбоотой мэдээ