Дэлхийн хэмжээнд халдварын тохиолдлын тоо 176693988 болжээ

Ковид-19
khiimori.co@gmail.com
2021-06-18 07:33:02


Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамгийн сүүлийн үеийн тоо баримтад харуулснаар, Европын төв нутгийн цагаар 17-ны 17 цаг 14 минут буюу Бээжингийн цагаар 23 цаг 14 минутын байдлаар, дэлхийн хэмжээнд КОВИД-19-ийн халдвар авсан нь оношлогдсон тохиолдол өмнөх өдрийнхөөс 382341-ээр нэмэгдэж, нийт 176693988 болж, халдварын улмаас нас барсан хүний тоо өмнөх өдрийнхөөс 10097-оор нэмэгдэж, нийт 3830304 хүн халдварын улмаар хорвоог орхижээ.

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны албаны веб сайтын мэдээлснээр, зургадугаар сарын 17-ны байдлаар, Хятадын дотор газарт халдварын тохиолдол 23-аар нэмэгдсэний 22 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол үлдсэн 1 нь Гудандүн муж дахь дотоодын халдварын тохиолдол болно. Мөн өдөр халдварын улмаас нас барсан тохиолдол гараагүй.

Зургадугаар сарын 17-ны 24 хүртэлх байдлаар, Хятадын дотор газарт КОВИД-19-ийн халдварын 91534 тохиолдол оношлогдсоны 86397-ыг нь эмчлэн эдгэрүүлж, 4636 хүн нас баржээ.

Холбоотой мэдээ