Яаралтай тусламжийн явуулын амбулатори ажиллаж эхэллээ

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-06-19 02:06:02

Улсын онцгой комиссын шийдвэрээр Covid-19 халдварын үед зөвлөгөө мэдээлэл өгөх нэгдсэн лавлах 119 төвийн үйл ажиллагааг өргөжүүлжээ. 

Үүний дагуу ЭМЯ-ны дэргэд эмнэл зүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугам ажиллаж эхэллээ. 

119 лавлах төвийн нэгдүгээр шугам нь Улсын онцгой комиссын дэргэд байрлаж байгаа бөгөөд хөдөө орон нутаг зорчих, гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлалтын журам гэх мэт eрөнхий мэдээллийг өгөх аж. 

Харин эмнэл зүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугамаар эрүүл мэндийн 12 байгууллагын эмч ажилчид хоёр ээлжээр ажиллаж, шаардлагатай тусламж эмчилгээний зөвлөгөөг өгч байна. 

Мөн хүнд, хүндэвтэр шинж тэмдэг илэрсэн иргэдийг яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулаторитой холбох юм. Энэ хүрээнд өчигдрөөс  эхэлж 40 явуулын амбулаторийн автобусыг төвийн зургаан дүүрэгт хуваарилсан байна.  

Явуулын амбулатори нь халдварын шинж тэмдэг илэрсэн болон гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг хүргэх зорилготой.

Явуулын амбулаториос гадна PCR шинжилгээ авах том оврын автобусуудыг нэмэлтээр гаргаж, Буянт-Ухаа спорт цогцолбор, Таван шар, “Тэнгэр плаза” зэрэг газруудад байршуулжээ.

Холбоотой мэдээ