Монгол эмч нар олон улсын цахим хуралд оролцлоо

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-22 09:55:33


2021 оны 6-р сарын 10-12-ны өдрүүдэд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Олон улсын SPIN 2021 симпозиум болж өндөрлөлөө. 

Энэхүү хурал нь 1986 оноос хойш тасралтгүй 36 дахи жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. 

Уг арга хэмжээг Швед улсын нэрт Профессор, Сурфактантын эмчилгээг үндэслэгч Бенгт Робертсон болон Европын нярай судлаачид, эрдэмтдийн бүлэг үндэслэжээ.

SPIN 2021 олон улсын симпозиумын ерөнхий зохион байгуулагчаар дутуу нярайн амьсгал хямралын үндсэн эмчилгээ Куросурф /Сурфактант/ бэлдмэлийн үйлдвэрлэгч CHIESI /Кейси/ компани ажилласан байна. Тус компанитай Монгол Эм Импекс Концерн  2013 оноос эхлэн дутуу нярайн амьсгал хямралын эмчилгээний Куросурф бэлдмэлийг эмчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. 

Уг эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлснээр дутуу нярайд зонхилон тохиолддог амьсгал хямрал, түүнээс шалтгаалах хүндрэл, эндэгдлийг бууруулахад томоохон үр дүнтэй алхам болсон. 

Энэхүү ажилд ЭХЭМҮТ-н удирдлага, нярайн эмч нар идэвхтэй дэмжин хамтран ажилласан байна. 

Монгол Улсад жилд дунджаар 90,000 гаруй хүүхэд шинээр мэндэлдэг. 

Үүний  багагүй хувийг дутуу нярай эзэлдэг бөгөөд ийм нярайд эрүүл мэндийн олон хүндрэл бэрхшээл тулгардаг. 

Өнгөрөгч 4 сард Улаанбаатар хотын хэмжээнд 2500 граммаас бага жинтэй 140 гаруй хүүхэд мэндэлсэн байна.

Эм бэлдмэлийг эмчилгээнд нэвтрүүлэх, нутагшуулахад эмч мэргэжилтнүүдийг сургах, тэдний мэдлэг, чадварыг дэмжих нь эмчилгээний үр дүнтэй шууд холбоотой.

Монгол Эм Импэкс Концерн Куросурф бэлдмэлийг эмчилгээнд нэвтрүүлсэн үеэс эхлэн Монголын эмч нарыг сургах, орчин үеийн эмчилгээний чиг хандлага, арга барилын сүүлийн үеийн мэдээллийг хүргэхэд анхаарч жил бүр гадаадын эрдэмтэн, профессоруудыг оролцуулсан сургалтын арга хэмжээг зохион байгуулдаг. 

Үүний үр дүнд Куросурф бэлдмэлийн тусламжтай өнөөдрийг хүртэл 5000 орчим дутуу нярайн амь насыг авраад байна.

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ

Холбоотой мэдээ