Тайландын хар тамхитай тэмцэх дараагийн стратеги

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-23 15:06:54

Хар тамхитай тэмцэх зорилгоор Тайландын засгийн газар Кратом гэх ургамлыг зөвшөөрөгдсөн жагсаалтанд оруулжээ. 

Ингэснээр уг ургамлыг тарих, зарах, хэрэглэх нь нээлттэй болох бөгөөд Амфетаминий хэрэглээг богино хугацаанд багасгана гэж найдаж байгаа аж. 

Кратомын навч нь Зүүн өмнөд Азид ургадаг митрагининаас бүрддэг ба 76 жилийн өмнө каннабис төрлийн 5-р зэргийн эм гэж тогтоосон байдаг. 

Энэ нь мэдрэлийн системд нөлөөлдөг тул өвдөлт намдаах, хэрэглэгчдэд эрч хүчийг мэдрүүлэх зэрэг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг бөгөөд нойрмоглохоос гадна сэтгэлийн хөөрлийг төрүүлдэг байна. 

Жороор олгодог эмтэй харьцуулахад амархан олддог мөн донтолтын шинж багатай тул хүмүүс Кратомыг сонгон хэрэглэдэг байна.

Ярилцлага:

Wichai ChaimongkhonХар тамхитай тэмцэх зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга

Мансууруулах бодис нь зөвхөн химийн бодис биш юм. 

Марихуана, Олсны ургамал, Кратом зэрэг эдийн засгийн үр тариа гэж тооцогддог ургамал бас байдаг. 

Үүнийг мансууруулах бодис гэж заасан боловч анагаах ухаанд ашиглахад олон давуу талтай. 

Марихуанаас ялгаатай нь НҮБ үүнийг мансууруулах бодис гэж үздэггүй.

Хууль зүйн яамны сайд Өмнөд, Патум Тани зэрэг нутгийн иргэдтэй олон судалгаа явуулсан. 

Зарим практик хяналтан дор Кратом нь илүү давуу талтай байсан

Тиймээс тэрээр ONCB-ээс мансууруулах бодисын актыг дахиж шинэчилсэн.

Үүнийг засгийн газрын хэвлэлд аль хэдийн зарласан бөгөөд энэ оны 8-р сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болно

Boonnak Waipan: ажилтан

Хальсийг нь хуулаад бүхлээр нь идэхэд хэцүү тул зөвхөн үлдсэн энэ хэсгийг нь идэхэд болно. 

Зарим нь чихрийн шижин, цусны даралт ихсэх, толгой эргэх зэрэг өвчнийг эдгээдэг гэж ярьдаг. 

Энэ нь олон өвчнийг эдгээж чаддаг тул тэд үүнийг байнга иддэг. 

Зүгээр л унтахаасаа өмнө эсвэл орой идэх хэрэгтэй


Холбоотой мэдээ