Та насан туршийн найзаа олсныг илтгэх 10 шинж тэмдэг

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-06-24 23:06:24

Заримдаа хэн нэгэнтэй танилцаад удаагүй хэрнээ олон жилийн өмнөөс нэгнээ мэддэг байсан мэт сэтгэгдэл төрдөг билээ. 

Энэ нь санаа нийлсэн хүнтэйгээ учирсан болохыг илэрхийлэх бөгөөд тэр хүн заавал таны хос байх ёсгүй гэдгийг санаарай.


1Та хоёрын хэрүүл ертөнцийн төгсгөл биш

Та хоёр бусдын адилаар хэрэлддэг ч маш амархан эв зүйгээ олдог. 

Нэгдүгээрт:

Та хоёр нэг нэгнээ алдахаас айдаг учир өчүүхэн зүйлээс болж энэ харилцааг төгсгөл болгохгүй. 

Хоёрдугаарт:

Та хоёр нэг нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэдэг. 

Гуравдугаарт:

Та хоёр маргалдаж байсан ч нэг нэгэндээ сэтгэлийн шарх өгдөггүй.

Энэ бүх зүйлийн ачаар та хоёрын хэрүүл амархан дуусдаг юм.



2Нэг нэгнээ эртнээс мэддэг байсан мэт санагдах

Та хоёр танилцаад удаагүй байгаа ч нэг нэгнээ төрсөн цагаасаа мэддэг байсан мэт мэдрэмж төрч байна уу? 

Та хоёр зарим нэг талаараа адил, хамтдаа өссөн мэт сэтгэгдэл төрж байна уу? 

Аливаа зүйлд хандах хандлага тань ижил байна уу? 

Энэ нь таныг санаа нийлсэн хүнтэйгээ учирсан болохыг илэрхийлнэ.



3Та хоёр нэг нэгнээ маш сайн ойлгодог

Лавлаж асуулгүйгээр та тухайн хүний хэлэх гэж буй зүйлийг шууд ойлгох болно.  

Ихэнх хайр дурлалын болон найз нөхдийн харилцаанд нэг нэгнээ үг хэлээгүй байхад ойлгох байдал жил ирэх тусам ихэсдэг.

Харин зарим тохиолдолд урт удаан хугацаа шаардлагагүй.  

Энэ нь цаг хугацаа хэмнэж байгаа гэдэгтэй санал нэгдэж байна уу?



4Ялгаатай байдал нь та хоёрт сөргөөр биш харин ч эерэгээр нөлөөлнө

Хэдийгээр ихрүүд гадаад төрхөөрөө адил байдаг ч зан араншин нь өөр байдаг. 

Харин дөнгөж танилцсан хүнтэйгээ зан араншны хувьд өөр байсан ч үүнийг та муудалцах шалтгаан бус харин өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодог.



5Та хоёр хамтдаа шаналдаг

“Үхэл, амьдралын алинд ч үргэлж хамтдаа” гэдэг үг хайр сэтгэлд төдийгүй, найз нөхдийн харилцаанд ч чухал байр суурь эзэлдэг.  

Өрөвч хүн асуудалд орсон танилдаа "би чамайг ойлгож байна" гэж хэлдэг бол дотно найзууд нэгнийхээ шаналлыг өөрийн бие, сэтгэлээр мэдэрдэг.



6Аз жаргал та хоёрыг илүү дотно болгодог

Хэн нэгний шаналалыг хамтдаа хуваалцаж, сэтгэлийн дэм өгөх нь амархан хэдий ч, аз жаргалыг хуваалцах гэдэг тийм ч амархан биш. 

Хэрвээ та найзынхаа амжилтанд атаархаагүй, түүний амжилтыг өрсөлдөөний нэг хэлбэр болгоогүй, бусдын амжилтыг үнэ цэнэгүй болгоогүй бол та хоёр үнэхээр дотно хүмүүс юм.



7Та өөрийнхөөрөө байж чаддаг

Анх танилцахдаа хүмүүс байгаагаасаа илүү харагдахыг хүсдэг. 

Бид дотно хүмүүстээ л өөрийнхөө сул тал, галзуу байдлыг харуулж чаддаг. 

Зарим тохиолдолд өөрийгөө бүрэн илэрхийлэхгүй байх нь ч элбэг.

Энэ нь сэтгэлзүйн аюулгүй байдалтай холбоотой. 

Өөрийн сул болон өвөрмөц талуудыг харуулснаар та бусдын доог болох магадлалтай байдаг. 

Харин ойр дотнын хүмүүстэйгээ бид өөрийнхөөрөө чөлөөтэй байж чаддаг.



8Найзынхаа сул талыг хялбар хүлээж авдаг

Нөхөрлөлд төрөл бүрээр хандаж болно.  

Ялангуяа хоёр тал хэр их зүйлийг энэ харилцаандаа зориулж байгаа эсэхээр дүгнэх боломжтой.

Гэхдээ өөр өнцгөөс ч дүгнэх боломжтой. 

Жишээлбэл таны ойр дотны хүрээлэл дунд бусдын дургүйг ихээр хүргэдэг хүн байж болох ч та  хоёр хамтдаа байхдаа эв зүйгээ гайхалтай сайн олдог байж болно.



9Хамт байхыг хүсэж байгаа учраас та хоёр хамт байгаа

Та хоёрыг холбож буй хамгийн чухал зүйл бол та хоёр хамтдаа байхыг хүсэж байгаа явдал юм.

Гэхдээ энэ нь албан шаардлага байх ёсгүй гэдгийг санаарай.



10Та зүгээр л түүнийг маш сайн мэднэ

Хэрэв танд хэн нэгнийг хараад түүнд итгэх итгэл төрч, тэр таны ойр дотнын хүн мэт санагдаж байвал өөрсдийн нөхөрлөлийг бататгах зүйл хайх хэрэггүй.




Холбоотой мэдээ