Эрүүл мэндээ цэнэглэхэд илүү хялбар боллоо.

Видео
khiimori.co@gmail.com
2021-06-28 13:38:52

Сахарыг тэнцвэржүүлэгч”
Инулины ач холбогдол.
1.  Инулин — полифруктозан нь нунтаг буюу кристал хэлбэртэй байх бөгөөд халуун усанд амархан уусах боловч хүйтэн усанд муу уусна. 
Молекул жин нь 5000—6000 ба чихэрлэг амттай. 
 Инулин цэвэр байгалийн гаралтай бодис бөгөөд Хүчил болон инулиназ ферментийн үйлчилгээгээр D-фруктоз ба бага зэрэг глюкоз ялгарна. 
Аливаа амьд биет нь тодорхой бодисоор хооллож амьдардаг. Гэдэсний хэвийн ашигтай микрофлорын хоол тэжээл нь задардаггүй нүүрс ус буюу түүний гол төлөөлөгч болох инулин юм. 
Инулин нь бие махбодь тэдгээрийг өөрийн ферментийн үйлчлэлээр задалж чаддаггүй гэсэн үг юм. Тэдгээрийг задалдаг ферментүүд зөвхөн бифидо- болон лактобактериудад байдаг. 
Сүүлийн үед тэдгээр задардаггүй нүүрс ус буюу инулиныг пребиотикийн ангилалд хамааруулах болсон.
Чиглэсэн үйлчлэл бүхий бодисын нэг болох инулин нь гэдэсний микрофлорын ялзруулагч, эмгэг үүсгэгч бичил биетүүдийг дарангуйлагч Bifidobacteria, Lactobacillus зэрэг ашигтай бичил биетүүдийн үйл ажиллагааг дэмжин идэвхжүүлдэг болох нь тогтоогдсон байна.
Инулины ашигтай чанар
Инулин ходоодонд орж задрахгүй, учир нь хүний организмд түүнийг задлах фермент байхгүй. 
Энэ бодис зөвхөн бүдүүн гэдсэнд очиж тэнд орших гэдсний бактериудтай ажилгаанд орно. 
Тэрхүү бактериуд нь инулинийг задалж улмаар ашигтай бактерийн үржилийг түргэсгэж гэдэсний үйл ажилгааг идвэхжүүлэн, организмийг токсиноос чөлөөлнө.
Маш олон судалгаа туршилтаар инулин нь хүний организмд маш ашигтай болох нь бүрэн нотлогдоод байна. Хамгийн гол үйлчилгээ нь бүдүүн гэдэсний үйл ажилгааг идэвхижүүлэн ашигтай бифидобактерийн үржилийг түрсгэнэ. 
Мөн инулин нь холестериныг бууруулж цусандах глюкозыг агууламжыг байгалийн фруктозоор солих замаар бууруулна.
Инулины эрүүл мэндийн үйлчилгээ
Хүний организмд инулин дараах ашигтай үйлчилгээ үзүүлнэ:
- Инулин нь нүүрс-усны ба өөх тосны солилцоог сайжруулж, хүнсэнд агуулагдах глюкозын ихэнх хэсгийг өөртөө шингээснээр, түүнийг цусанд шингэхээс сэргийлж,  цусан дахь сахарын хэвийн хэмжээг зохицуулна, цусны даралтыг тогтворжуулан,   бодисын солилцоог идэвхижүүлнэ.
- Хүний эмгэг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж, дархлааг сайжруулна.
- Цусан дахь холестерин ба аммиакийн хэмжээг бууруулна.
- Инулин нь антикоагулянт үйлчилгээ үзүүлж цусны бүлэгнэл үүсэхээс урьдчилан сэргийлнэ.
- Инулин нь магни, цайр, селен, цахиур зэрэг эрдэсийн шингэцийг сайжруулж улмаар зүрх судасны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж цусан дахь өөх тосыг бууруулна.
- Организмаас токсин, цацраг идэвхит бодис хорт бодис ба хүнд металийн үлдэгдлийг туун гаргаж  тэдэнтэй холбоотой хорт бодисын нөлөөг бууруулдаг
- Бүдүүн гэдэсний хэвийн үйл ажилгааг зохицуулж, гэдэсний pH-ийн тэнцвэрт байдлыг хангах, бифидобактерийн хэмжээг нэмэгдүүлж, өтгөн хуримтлагдахыг багасгаж өтгөн хаталтаас сэргийлнэ.
- Гэдэсний үрэвсэл намдаах, бүдүүн гэдэсний хорт хавдарын эрсдлийг эрс бууруулна.
- Ашигтай амин дэм нүүрс ус организмд хэвийн шингэхэд нөлөөлнө.
- Цөс боловсрох болон ялгарах үйл ажиллагааг сайжруулан, элэг болон цөсний төрөл бүрийн өвчин үүсэх эрсдлийг бууруулна.
- Ясны эдийн өсөлтийг дэмжсэнээр остеохондроз болон ясны янз бүрийн өвчинөөс урдчилан сэргийлнэ, Шалтгаан нь инулиний нөлөөгөөр кальц болон бусад эрдэс бодисын шимэгдэлт нэмэгдэнэ.
Эрүүл мэндэд үзүүлэх эдгээр ач тус нь гэдсэн дэх зарим ашигтай бичил биетний (clostridia, bacteroides гэх мэт) үйлчлэлээр эслэг задрахад  үүсэх богино гинжит тосны хүчлийн хэмжээ нэмэгдэхтэй холбоотой гэж үздэг Богино гинжит тосны хүчил нь бүдүүн гэдсэнд үүсч шимэгддэг бөгөөд гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангах, гэдэсний цусны эргэлтийг сайжруулах ба улмаар гэдэсний зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай болох нь тогтоогджээ.
 Аз жаргал, амжилт хүсье.
утас:9525889

Холбоотой мэдээ