Одоо байгаадаа сэтгэл хангалуун амьдрах 5 арга

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-06-28 10:26:04

Хэдийгээр "одоогоороо амьдар " гэх хэлц нь хялбар мэт санагдах ч биелүүлэхэд хэцүү. 

Өнгөрсөндөө шаналж, ирээдүйдээ зовниж, бүтэлгүйтэхээс айж алхам бүрээ төлөвлөж байж санаа амардаг хүмүүс байдаг. 

Мэдээж ирээдүйгээ төлөвлөх нь ухаалаг, бүтээлч, алсын хараатай хэрэг, гэсэн хэдий ч юм хэтрэхээрээ бурууддаг. 

Өнөөдрийг маргаашдаа санаа зовж өнгөрөөхдөө урдаа байгаа гайхалтай зүйлүүдээс хоцорч байгаагаа бид мэддэггүй нь харамсалтай. 

Tөлөвлөхдөө бага цаг зарцуулах хэрэгтэй гэсэн үг биш бөгөөд хувийн болон ажлын амьдралдаа сэтгэл ханамжтай байхын тулд зорилго тавих нь маш чухал. 

Өөрийн хүрч болох зорилгыг тавьж түүндээ хүрэх алхмуудыг хийх нь өөрт хариуцлага суулгах аргуудын нэг юм. 

Ингэснээр бид илүү шаргуу, хичээнгүй ажиллаж, хөдөлмөрийн ёс зүйтэй болж амьдралдаа утга учир нэмж чаддаг.


1Tаны мэдэлд байгаа цорын ганц зүйл бол одоо цаг

Хэчнээн их төлөвлөсөн ч бидний ирээдүйн амьдралд болох зүйлс тодорхойгүй. 

Болох зүйлсээ мэдэж буй цор ганц цаг бол одоо. 

Одоо үеэ таатай сайхан, үзэн ядалттай, үл хайхарсан эсвэл үр бүтээлгүй өнгөрүүлэх бүх сонголт таны гарт байгаа.  

Tөлөвлөх нь одоо үеэс тань салгаж аль эсвэл одоо байгаа амьдралыг тань шууд л сайжруулахгүй ч зорилгоо биелүүлэхэд туслах юм. 

Ийм учраас яагаад энэ боломжийг ашиглаж болохгүй гэж?



2Хором мөч бүхэн бол бэлэг

Хүн хэзээ үхэхээ мэдэхгүй учир хором мөч бүрийг ашиглаж үр бүтээлтэй өнгөрүүлэх нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Амьдралынхаа дараагийн мөчийг үргэлж төлөвлөж байдаг хүн энэхүү бодлоор амьдарч чаддаггүй. 

Одоо цагтаа жаргалтай байх гэж биш хэрэгтэй үедээ төлөвлөж байгаарай. 

Хэтрүүлэгтэй ч амьдрал үнэхээр богинохон шүү. 



3Одоо цагтаа амьдрах бол стрессээ багасгах гайхалтай арга

Өнгөрсөн болон ирээдүй цагаа хэтэрхий их бодон өнгөрөөх нь стресстэх шалтгаан болдог. 

Хэдийгээр стресс нь зарим талаараа ашигтай ч нөгөө талаараа хэтрэхээрээ сэтгэл зүй, биеийн байдал, сэтгэл санаанд муугаар нөлөөлдөг. 

Mагадгүй та таван цаг бясалгаж ирээдүйгээ төлөвлөх боломжгүй ч амьдралдаа бага багаар өөрчлөлт оруулснаар эдгээр хор уршгийг багасгаж чадна.



4Гаргасан төлөвлөгөөнүүд тань үргэлж таны бодсоноор үр дүнгээ өгөхгүй

Tа төлөвлөгөө гаргаж түүнийгээ хэрэгжүүлэх гэхэд бодсоноор бололгүй өнгөрсөн тохиолдлууд хэдэн удаа гарч байсан бэ? 

Tэр үед та ямар хариу үйлдэл үзүүлж байсан бэ?

Tөлөвлгөөнүүд бүтэлгүйтэх нь амьдралын нэг хэсэг. 

Амьдралынхаа бүхий л зүйлсийг төлөвлөх боломжгүй, энэ нь эрүүл бус  хэвшил билээ. 

Tөлөвлөснөөс эсрэг үр дагавар гарах үед шантарч гунихрах тохиолдлууд гардаг тул асуудал бүтэлгүйтлүүдийг байгаагаар нь хүлээж авах нь чухал. 



5Одоо цагтаа амьдарснаар илүү аз жаргалтай болно

Өөрөөс тань өөр хэн ч таныг жаргалтай болгож чадахгүй учир "жаргалтай болгоно" гэх хэлцийг ихээр хэрэглэх нь тохиромжгүй юм. 

Судалгаа болон тоо баримтаас харахад тэр цаг мөчдөө амьдарч чадвал бие болон сэтгэл санаанд бүх талаар ахиц гардаг аж. 

Зарим зүйлийг гаргуунд нь гаргалгүй тэнцвэрийг нь олон, өөртөө хөрөнгө оруулах нь таны жаргалтай байхын тулд хийх ёстой зүйлсийн нэг юм шүү. 


Аз жаргал, амжилт хүсье.

Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг.

Холбоотой мэдээ