Миний цээж хорсож өвдөөд, гашуун хүчиллэг зүйлээр гулгиад байдаг нь ийм учиртай байжээ

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2021-06-29 22:08:34

Ходоодны хүчлийн рефлюкс нь ихэнхдээ цээж хорсолттой хавсарч илэрдэг бөгөөд хэрэв таны цээж 7 хоногт хоёроос дээш удаа хорсдог бол таныг ходоодны хүчлийн рефлюксийн өвчнөөр шаналж байгаа хэмээн оношилж болох нь байна. 

Энгийн үгээр тайлбарлавал улаан хоолойн доод хэсэгт оршдог хаагч булчин зөв ажиллахгүй байгаа учраас түлэгдэж буй мэдрэмжийг төрүүлж, үүнээс болоод ходоодны хүчил улаан хоолойгоор дээш гарах гэж хичээж буй үйл явц гэсэн үг юм. 

Ингээд уг өвчний талаар дэлгэрүүлэн мэдэж авцгаая.

Үүсгэгч шалтгаан:

Эмч нарын тогтоосноор уг өвчнийг үүсгэдэг үндсэн шалтгаан бол хиаталь ивэрхий хэмээх ходоодны хэвийн бус байдал байдаг бөгөөд дараах шалтгаануудаас болж өвчлүүлэх тохиолдол ч мөн цөөнгүй байдаг ажээ. Эдгээрт:

Хоолыг хэтрүүлэн идэх

Идсэний дараа хэвтэх

Илүүдэл жинтэй, таргалалттай байх

Унтахынхаа өмнө хамаа замбараагүй идэж уух

Исгэлэн жимс, шоколад, гаа, сармис, сонгино, халуун ногоо, өөх тос хэрэглэх

Тамхи татах

Жирэмслэх

Аспирин, өвчин намдаагч, булчин суллагч болон даралтны эм хэрэглэх зэрэг багтана.


Шинж тэмдгүүд:

Эмч нарын хэлж байгаагаар энэхүү өвчний үед илэрдэг хамгийн түгээмэл шинж тэмдэг бол цээж хорсож, хүчлээр гулгих байдаг ажээ. 

Эдгээрээс гадна мөн:

Гэдэс дүүрэх

Цустай юмуу хар өнгийн ялгадас гаргах

Цусаар бөөлжих

Хэхрэх

Залгихад өвдөх

Байнга зогьсох

Дотор муухайрах

Шалтгаангүйгээр жин хаях

Цээж хэржигнэх, хуурай ханиалгах, хоолой сөөж, үргэлж өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.

Эмчилгээ:

Хэрэв дээр дурьдсан шинж тэмдгүүд танд 7 хоногт хоёроос олон удаа илэрч байвал мэргэжлийн эмчид үзүүлэн оношлуулаарай. 

Эмчийн зааврыг ягштал дагаж, эмчилгээгээ хийлгэхийн зэрэгцээ бидний одоо өгөх гэж буй зөвлөгөөг сайтар мөрдөхийг хүсье.

Хоол идсэний дараа хэвтэж, унтахгүй байх

Унтаж байхдаа толгойгоо өндөрлөж байх

Орондоо орохоосоо 2-3 цагийн өмнө хооллосон байх

Өдрийн цагаар дуг хийх болвол сандал дээр унтаж байх

Илүүдэл жинтэй бол жингээ хасах

Сул бүс зүүж байх

Тамхинаас гарах

Өөх тос, халуун ногоо, сармис сонгино, архи пиво, исгэлэн амттай жимс, хийжүүлсэн ундаа, шоколад, кофег бага хэрэглэх

Өөх тос ихтэй, их порцтой хоолноос аль болох зайлсхийх нь танд тустай байх болно.

Эмчид үзүүлэх үедээ өөрийнхөө амьдралын хэв маяг,  биед илэрч байгаа шинж тэмдгүүдээ санаа зоволтгүй хэлж байж эмчилгээгээ бичүүлж авах хэрэгтэй юм шүү. 

Ингэж байж л танд тохирох үр дүнтэй эмчилгээ болж чадна.

Аз жаргал, амжилт хүсье

Холбоотой мэдээ