2021 оны талаархи зөн билэгчдийн аймшигт таамаглалаас…

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-06-30 09:18:16

Улиран одсон 2021 онд зөн билэгчид дэлхий даяар нэгэн аймшигт өвчний нян тархаж олон зуун мянган хүний амийг авч одно хэмээсэн яг таарч Эболагийн халдвар хар тивийг нөмөрсөн. 

Тэгвэл энэ жилд ч гэсэн олон аюул гамшиг нүүрлэх тухай орон орны зөн билэгчид сануулж эхэлжээ.

-Америкийн үзмэрч Жоди Сенкирик хүний алсын хараагүй үйл ажиллагаанаас болж дэлхийн төлөв байдал муудсанаас энэ жил үзэгдээгүй амйшигт аюул тохионо гэжээ.

Тэр нь урьдчилан хэлэхийн аргагүй гамшиг аж.

Зөнчийн хэлсэнээр хамгийн аймшигтай газар хөдлөлт, хар салхинаас ч аюултай агаад цунамитай илүү төстэй гэнэ.

Карибийн тэнгисийн арлуудаас хөдөлсөн их давалгаа Европийн эрэг хавийг сүйрүүлэх бол Америкийн Калифорни болон бусад мужуудад халуу шатаасан их ган болно гэж сануулжээ.

-Лавтийн үзмэрч Вилис Букшс 2022 онд урд үзэгдээгүй хүйтэн хахир хатуу бас урт өвөл болно гэж мэдэгджээ.

Ялангуяа өвлин сүүл сард тэсэхийн аргагүй хүйтрэх гэнэ.

-Английн зөн билэгчид бас л хахир хүйтэн өвлөөр төр засгаа айлгаад эхэлжээ.

Зарим нь бүр мөстөлт болно гээд онцгой байдлын албаа одооноос өвөлд бэлтгэх ажилдаа орохыг сануулжээ.

-Исландын зөнч Саксо Ванк арлыг нь галт уулын дэлбэрэлт устгаж болохыг мэдэгдэж. 

Олон галт уул зэрэл дэлбэрснээр арал бүрэн сүйрч утаа тоос нь Оросын Мурманскад хүрнэ гэж айлдсан гэнэ.

Холбоотой мэдээ