Хугацаа нь дууссан ч санаа зоволгүй хэрэглэж болох 5 хүнсний бүтээгдэхүүн

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-07-03 11:55:43

Та дэлгүүр орохдоо авах гэж буй зүйлсийнхээ дуусах хугацаа, хадгалах зааврыг маш сайн харж байх хэрэгтэй. 

Гэхдээ сонирхолтой нь хууль үйлчилдэггүй бараа гэж бас бий. 

Ингээд та бүхэнд хугацаа нь дууссан ч ашиглаж болдог хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.


1Макарон гоймон

Ихэнхдээ ийм бүтээгдэхүүнийг дунджаар 12-24 сар хадгалах боломжтой байдаг. 

Гэхдээ 30-аас бага градуст, хуурай нөхцөлд уг гоймонг хамгийн багадаа 1-2 жил хадгалж болдог.



2Вакумжуулсан цай, кофе

Вакум савлагаатай бүтээгдэхүүний хадгалах хугацааг 2 жил гэж заадаг. 

Гэхдээ хүнсний мэргэжилтнүүд тэдгээрийг зөв температурт, тохирсон нөхцөлд хадгалбал вакумжуулсан цай, кофенд дуусах хугацаа байдаггүй гэдгийг дуу нэгтэйгээр хэлдэг. 

Тэгэхээр та 5 жилийн дараа ч ийм савалгаатай цайг найруулаад ууж болох юм. 

Мэдээж цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэр нь арилж, амт нь бага зэрэг сул болох магадлалтай.



3Хийжүүлсэн ундаа

Дүрэм ёсоор бол хийжүүлсэн ундааг 180 хоногийн дотор хэрэглэх ёстой. 

Гэхдээ энэ төрлийн ундаанд маш олон химийн бодис агуулагддаг ба үүнд байгалийн гаралтай элсэн чихэр хийдэггүй учир найрлагад орсон зүйлсээс нь хамаарч шошго дээрх хугацааг нь бага зэрэг хэтрүүлсэн ч болдог аж.



4Чипс

Чипсийг халуун температур, өндөр даралт дор хийдэг ба үүнд их хэмжээний байгалийн гаралтай хамгаалагч болох давс ордог юм. 

Тиймээс чипсийг хугацаа нь дууссан ч идэж болно. 

Мэдээж бага зэрэг зөөлөрнө. 

Гэхдээ энэ нь ямар ч аюулгүй юм.



5Өндөг

Өндгийг 25-с бага градуст 90 хүртэл хоног хадгалж болдог. 

Өндөг хадгалах хамгийн тохиромжтой агаарын температур бол:-2-0 градусын хэм юм. 

Учир нь ийм градуст бактери үржих боломжгүй байдаг аж. 

Мөн өндгийг хөргөгчийн хаалганд биш харин дотор тавиур дээр нь тавих хэрэгтэйг санаарай.



Холбоотой мэдээ