Мексикт ажиллаж буй хятад охин

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-07-05 13:56:49



  Латин Америк тивийн Мексик улсыг  “Эрдэнэ шишийн нутаг” хэмээн нэрлэдэг. 

Хятадын хөдөө аж ахуйн их сургуульд эрдэнэ шишийн тариалангийн мэргэжлээр жинхэнэ анги, мастер доктороо дүүргэсэн охин Рэнь Жяожяо 2019 онд Мексикт очиж, вирусийн эсрэг биет бүхий эрдэнэ шишийн үрийг ургуулах  судалгааг хийж одоод хүрчээ.

    Рэнь Жяожяо 2006 онд хөдөө аж ахуйн салбарын хамгийн өндөр түвшний их дээд сургууль буюу Хятадын Хөдөө аж ахуйн их сургуульд элсэж, тус сургуулийнхаа Эрдэнэ шишийн үр тарианы шинэ сорт гаргах төвд суралцаж, 2017 онд Шиньжяны хөдөө аж ахуйн их сургуульд эрдэнэ шишийн удамшлын талын судалгаа хийжээ.

    Тэрээр үр тарианы мэргэжлийг насан туршийн судалгааны чиглэлээ болгосон  сонголтынхоо талаар сэтгэгдлээ хуваалцлаа:

   “2004 оноос хойш Төвийн 1-р тоот баримт бичиг хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариаланчдын асуудалд үргэлж анхаарал хандуулж ирсэн тул хөдөө аж ахуйн салбарт хүчин зүтгэл оруулж, өөрийн чадвараа илэрхийлэхээр боллоо. 

Хөдөө аж ахуйн салбарын хөгжил доройтол ердөө л улс орны хувь заяатай холбоотой. 

Хөдөө аж ахуй хөгжих нь улс орон амгалан, нийгэм тогтвортой байхын чухал хүчин зүйл юм. 

Онцлон дурдахад ноднингоос Хятад улсын дарга үр тарианы сортыг сайжруулах шаардлага тавьсан юм. 

Миний хийж байгаа эрдэнэ шишийн сортын судалгаа Хятад улсын тариалангийн үрийн салбарын шийдэгдээгүй техникийн асуудал юм. 

Тэгэхээр миний хийж бүтээж байгаа салбар маань  хөгжлийн боломж ихтэй гэж хувьдаа бодож байгаа, би энэ мэргэжлээр сурах дуртай, энэ салбарт залуу халуун насаа зориулахад бэлэн байгаа.”

    Нас бараад удаагүй академич Юань Лүнпин хөдөө аж ахуйн салбарын эрдэмтний дүр төрхийг хүмүүст дүрслэг харуулж ирсэн юм, тухайлбал: Тэд лабораторид туршилт хийх төдийгүй хурц нарын дор тариалангийн талбайд ажиллаж байдаг. 

Агааржуулагч болон WIFI-тай орчинд дадсан залуус “ядаргаатай залхмаар” ажил гэж бодох магадгүй, туранхай цэмцгэр охин Рэнь Жяожяогийн хувьд ямар байдаг юм бол. Түүний сэтгэгдлийг үргэлжлүүлэн сонсоно уу:

    “Ядарч зүдэрдэг л дээ, байнга тариалангийн талбайд ажилладаг нь манай энэ салбарын хамгийн их сорилт бэрхшээл гэх үү дээ. 

Өөрийн эрхгүй нар салхинд борлодог. 

Гэхдээ үнэн бодитой туршилтын тоо баримтыг олохын тулд тариалангийн талбайд дийлэнх цагаа зарцуулах ёстой. Бидний хувьд шалгалт,  ингэж л давтагдан боловсордог.”

    Рэнь Жяожяо гол нь эрдэнэ шишийн навчийг шарлуулдаг бактерийг судалдаг. 

Дэлхий нийтийн эрдэнэ шишийн тариаланд тулгарч буй нэг зүйлийн бактери, хамгийн хүнд үедээ ургацыг 50%-иар бууруулах эрсдэлтэй. 

Энэ чиглэлээр Хятад улсад судалгаа хийдэг хүн цөөн, Мексик дахь Олон улсын эрдэнэ шиш улаан буудайн шинэ сортын төв өдгөө дэлхийн хамгийн тэргүүний техникийг эзэмшсэн байгаа. 

Тийм учраас Рэнь Жяожяо болон түүний ажлынхны судалгаа нь Хятад Мексик түүнчлэн дэлхий нийтийн эрдэнэ шишийн үр тарианы хувьд маш чухал ач холбогдолтой юм.

    Мексик нь эрдэнэ шишийн ургац сайтай газар, баялаг үрийн сортуудтай. Хятадын баруун өмнөд нутгийн зарим газар нь өргөрөг, газар зүйн байцын хувьд төсөөтэй байдаг учраас Хятад улс Мексикийн эрдэнэ шишийн сорт, техникийг оруулах өргөн боломжтой  гэж Рэнь Жяожяо ярьж байлаа:

      “Би гол нь суурь онолын судалгаа хийдэг. 

Анх Мексикт ирсний зорилго маань ч гол нь тухайн нутгийн тэргүүний мэдлэг техникийг суралцах явдал юм. 

Дээрээс нь эндэх үр тарианы нөөц баялаг учраас сайн сортын үрийг улсдаа аваачиж, сортыг сайжруулан тариалах хүсэлтэй.”


      Ноднингоос Мексикийн цар тахлын нөхцөл байдал өөдрөг бус байсан нь Рэнь Жяожяогийн судалгаанд сөргөөр нөлөөлж, товлосон ажлаа хэвийн биелүүлэх боломжгүй байсан тул тэрээр онолын судалгаандаа орж, эрдэм шинжилгээний бүтээлээ туурвиж суужээ. Цар тахлын үед Рэнь Жяожяо шимтэн ажиллаж, SCI-д бүтээлээ нийтлүүлсэн бөгөөд олон улсын ургамлын салбарын алдарт сэтгүүлд бүртгүүлжээ. 

Цар тахлын үеийн ажлын амжилтдаа сэтгэл дүүрэн буйгаа тэрээр нуултгүй ярилаа:

    “Надад их урам хайрласан юм аа. 

Тэвчээртэй байхаар ажил илүү бүтдэг гэдгийг ойлголоо. 

Пос докторын олон улсын солилцооны томилолтоор би олон улсын эрдэнэ шишийн шинэ сортын үрийн талаарх тэргүүний байгууллагад суралцаж солилцох боломжийг олсон. 

Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт Хятад Мексик хоёр орон гүнзгий солилцооны олон өргөн боломж бий гэж харж байна. 

Энэ удаагийн төслийн солилцоогоор дамжин, Мексикийн хүмүүнлэгийн соёлын талаар танин мэдэхгүйгээ дээшлүүлж, гүнзгий солилцоо хийж хамтран ажиллахынхаа суурийг тавилаа гэж бодож байна.  

Ши Жиньпин даргын хэлсэнчлэн Хятад Мексикийн найрамдал өнө мөнх гэдэгт итгэлтэй байна.”


   2010 онд  22 настайдаа  Рэнь Жяожяо ХКН-ын гишүүнээр элсжээ. 

Энэ жил  нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан тэрээр алс холын Мексикээс ерөөлөө дэвшүүлж байлаа.


Холбоотой мэдээ